2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ямар үйл явдал болох вэ? Энэ асуулт хүн бүрийн толгойны өвчин болоод байна. Майяачуудын он тоолол дуусч байгаатай холбоотойгоор 2012 онд дэлхий сөнөнө. Од гарагс давхацсанаар дэлхийн бөмбөрцгийг түнэр харанхуй бүрхэнэ. Гурав хоногийн турш шөнө үргэлжилж, 70-80 хэм хүртэл хүйтэрсний улмаас хүн төрөлхтний уушги хөлдөнө. Наран дээр дэлбэрэлт болно. Солирын урсгал дэлхий рүү нүүнэ гэх мэт яриа өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хүн төрөлхтний сэтгэлд аюулын харанга дэлдэж байна.
Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлэл хийж, удаа дараа үгүйсгэсэн. Гэвч хүмүүс дээрх цуу яриануудад итгэсэн хэвээр л. Энэ бүхэнд шинжлэх ухааны үндэстэй, нотолгоо баримттай хариулт өгөхийн тулд мэргэжлийн хүмүүстэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.
Цаг тооллын бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй юм
Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал Ү.Сүхбаатараас 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Ихэнх хүн “Ирэх арванхоёрдугаар сарын 21-нд ямар нэгэн зүйл болно” гэдэгт итгэчихжээ. Энэ өдөр яг юу болох юм бол?
-Юу ч болохгүй. Майяагийн цаг тооны бичиг дуусч байгаатай холбоотойгоор ийм цуу яриа гараад байгаа. Нэг үндэстний цаг тооны бичиг дууссанаар дэлхий ертөнц сүйрч, байгалийн гамшиг болно гэж байхгүй. Цаг тооллыг хүн бодож олж, байгалийн болон түүхэн үзэгдлүүдийг бүртгэж авахад хэрэглэдэг. Цаг тооллын бичиг байгалийн үзэгдлийг бий болгодоггүй. Энэ бол шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоогүй яриа.
Бага гарагтай мөргөлдсөний улмаас дэлхий сөнөнө гэж бас ярьж байна. Бүх орны судлаачид дэлхийг сөнөөчих хэмжээний аливаа хөдөлгөөнт зүйлийг ажиглаж байна. Одоогийн байдлаар дэлхийг ирээд мөргөчих хөдөлгөөнт бие ажиглагдаагүй байна.
-Гарагууд хоорондоо ойртож, нэг шугаманд жагсана гэдгийг Шинжлэх ухааны академийнхан аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн шүү дээ?
-Гарагуудын жагсаал бол өмнө нь болж л байсан зүйл. Тэглээ гээд дэлхий сүйрээгүй. Нар дэлхийгээс 150 сая км-ийн зайд оршдог. Нар ямар радустай билээ. Түүнээс цацарч байгаа гэрэл 150 сая км явахад ямар зайд тархах вэ. Нарыг халхлах хэмжээний том зүйл хаана ч байхгүй.
Хэчнээн гараг яаж ч эгнэж жагсаад тийм зүйл болохгүй. Ухаандаа голын усанд чулуу эгнүүлээд тавихад голын ус урсдагаараа л урсдагтай адил. Тэгээд ч дэлхий наран талаасаа гурав дахь гараг. Өмнүүр нь юу ч орсон нарны гэрлийг хааж чадахгүй. Наадах чинь боловсролгүй хүний солиорол эсвэл ашиг олох гэсэн зальтай хүний яриа.
-Наран дээр болж буй хүчтэй тэсрэлтүүдийн улмаас дэлхий сөнөнө гэдэг ч бас худал цуу яриа юу?
-Цуу яриа дэгдээгсэд шинжлэх ухааны үндэстэй нотолгоотой яриад эхлэхээр өөр зүйл хайж эхэлдэг. Дэлхий агаар, цэнэгт, соронзон мандал гэсэн бүрхүүлүүдтэй. Эдгээр нь нар ба орчлон ертөнцөөс ирэх аюулт туяа болох гамма болон рентген цацраг, их энергитэй бөөмс шууд дэлхийд нэвтрэхээс хамгаалж байдаг. Иймээс наран дээр болдог идэвхт үзэгдлүүдийн нөлөө дэлхийг устгах ямар ч боломжгүй.
Сүүлдээ бүр дэлхийн соронзон туйл өөрчлөгдөж, сөнөөх тухай ч ярих боллоо. Гэрэл унтарч, асч байгаа юм шиг ийм өөрчлөлт гэв гэнэт болдоггүй. Учир нь ийм үзэгдэл 1-10 мянган жил үргэлжилж, 200-400 мянган жилд нэг тохиолддог юм. Худлаа хэлж, хүн мунхруулдаг хүмүүст соронзон туйл өөрчлөгддөг гэсэн мэдээлэл чухал болохоос хэрхэн, яаж өөрчлөгддөг, ямар хугацаанд болдог нь чухал биш. Дэлхий нийтээрээ, ялангуяа манай судлаачид энэ чиглэлээр ажиллаж, ойрын үед ийм үзэгдэл болохгүйг тогтоосон. Соронзон орны энэ үзэгдэл байгалийн аливаа нэг гамшиг дагуулсан тухай мэдээлэл огт байдаггүй юм.
Наран дээрх тэсрэлтүүд бидний амьдралд нөлөөлөхгүй
Энэ талаар Одон орон, геофизик судлалын төвийн Нарны физикийн секторын эрхлэгч, доктор Д.Батмөнхөөс тодрууллаа.
-Олон гараг давхацсанаас манай гарагийг түнэр харанхуй нөмөрч, соёлт хүн төрөлхтөн ямар ч гэрэл цахилгаангүй болно гэх юм?
-Одон орны талаар хамгийн энгийн ойлголтгүй хүмүүс л ийм яриа гаргаж байгаа. Хэчнээн ч том гараг манай гарагийн урдуур орлоо гээд нарнаас ирж байгаа гэрлийг хааж чадахгүй.
Өнгөрсөн зургаадугаар сард Сугар гараг нарны өмнүүр өнгөрсөн. Түүнийг нарийн багажаар харахад сагсан бөмбөгний бөөрөн дээр ганц ширхэг шар будаа наалдсан мэт харагдаж байсан. Нар хамгийн удаандаа хоёр минут орчим л хиртдэг шүү дээ. Дотор талд байгаа Буд, Сугар хоёр нарны дэргэд өчүүхэн болохоор бүтэн хаахгүй. Сартай гурвуулаа давхацсан ч энэ байдал хоёр минут хэртэй л үргэлжилнэ.
-Наран дээр явагдаж байгаа тэсрэлтүүдээс шалтгаалсан соронзон шуурганы нөлөөгөөр дэлхийн хэвийн байдал алдагдана гэсэн мэдээлэл ч бас байна?
-Наран дээр 11 жилийн давтамжтай өчүүхэн тэсрэлтүүд явагддаг. Өнөө үед тэр тэсрэлтүүдийг өндөр чадалтай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бичиж авдаг болсон. Нар сүүлийн үед идэвхтэй байгаа боловч маш цөөн тооны хүчтэй тэсрэлт болж байгаа. 1980-аад онд хүчтэй тэсрэлт олон явагддаг байсан.
Гэвч нар манай гарагаас асар хол зайд оршдог учир энэ нь бидний амьдралд нөлөөлөхгүй. Дэлхийн гадуур соронзон болон агаар мандал бий. Нарны энерги манайх руу шууд ирнэ гэж байхгүй.
-Нар манай гарагийг цаашид хэдэн жил гэрэлтүүлэх бол?
-Нар 4.5 тэрбум жил маш тогтвортой байгаа. Нарыг тэтгэж байгаа гол цөм нь дотроо байдаг. Нарны аймаг 6-7 тэрбум жил энэ хэвээрээ оршин тогтноно. Хүчтэй тэсрэлтүүд нь аль хэдийнэ яваад тарчихсан. Өөр, өөрийн хурд, замаар хөдөлгөөн нь жигдэрсэн. Иймээс хүндийн төвөөсөө шалтгаалаад хоорондоо мөргөлдөх магадлал тун бага.
Дэлхийг сөнөөх хэмжээний том газар хөдлөлт болохгүй
Маш хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхий сөнөнө хэмээн үзэх хүн цөөнгүй байна. Хүчтэй газар хөдлөлт манай гарагийг сөнөөх шалтгаан болж чадах болов уу. Энэ асуултанд хариулт авахаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн Газар хөдлөл судлалын секторын эрхлэгч М.Өлзийбаттай уулзлаа.
-2012 оны арванхоёрдугаар сард маш хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дэлхий сөнөнө гэсэн яриа гараад байна. Үүнд тодорхой тайлбар өгөөч?
-Хүн өөрийгөө байгалийн гамшгаас заавал хамгаалсан байх ёстой. Наад зах нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, барилга байшингаа тооцож барих хэрэгтэй. Дэлхий дээр газар хөдлөлт идэвхтэй болдог газруудад ажиглалтын станцууд суурилуулсан. Ойрын хэдэн жил болсон газар хөдлөлтүүдээс хамгийн хүчтэй нь Чили, Японд болсон. Эрдэмтэд “Үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох боломжгүй. Дэлхийг сөнөөх хэмжээний том газар хөдлөлт болохгүй” гэдгийг баталж байгаа.
Манай орны хувьд өнгөрсөн зуунд газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй жил тохиосон гэж болно. Тухайлбал, 1905 оны Цэцэрлэг, Булнай, 1957 оны Говь-Алтайн газар хөдөлт гээд Тайти, Сычуан зэрэг гамшиг дагуулсан газар хөдлөлтүүдээс илүү хүчтэй болж байсан. Ингээд бодохоор газар хөдлөлт идэвхжээд байна гэж ойлгож болохгүй. Дэлхий дээр жилд сүйрэл үзүүлэх хэмжээний нэг, аюул учруулах хэмжээний 8-10 хөдлөлт (7-8 магнитуд) болдог. Хаана болж байгаагаас их зүйл хамаарна.
Хүчтэй газар хөдлөлт болсон газар 250-300 жилийн дараа дахин болдог. Энэ хугацаанд газар доор энергиэ хураадаг. Тиймээс нэг зэрэг олон газар хөдлөлт болохгүй.
Наран дээрх дараагийн хүчтэй тэсрэлт 2013 онд болно
Монголын эрдэмтэд ийнхүү ирэх арванхоёрдугаар сард дэлхий нийтийг нөмөрсөн их аюул болохгүй гэдгийг баталж байна. Тэгвэл бусад орны эрдэмтэн, судлаачид энэ талаар ямар байр суурь баримталж байгаа бол.
Оросын “Аргументы и Факты” сонины сурвалжлагч Захарию Ситчину НАСА-гийн астробиологийн институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дэвид Моррисонтой энэ талаар ярилцжээ.
-Яагаад 2012 оны арванхоёрдугаар сард дэлхий мөхөх ёстой гэж?
-Агуу зөнч Зекари Ситчин эртний шумерууд ертөнцийн төгсгөлийг урьдчилан таамагласан хэмээн зарласан. Тэрээр 1976 онд хэвлүүлсэн “12 дахь гараг” гэсэн бүтээлдээ эртний шумерын гар бичмэл дотроос орчин үеийн шинжлэх ухаанаар танин мэдэгдээгүй Нибиру гарагийн тухай гар бичмэл олсон гэж бичсэн юм. Энэ гараг нарыг тойрон эргэдэг бөгөөд бүтэн тойрохын тулд манай 3600 жил шаардлагатай учраас өнөөг хүртэл түүнийг хэн ч олж хараагүй гэжээ.
Саяхнаас энэхүү таамгийг өөр домгоор нотлохыг оролдох болсон. Эртний Майяагийн хуанлиар 2012 оны арванхоёрдугаар сар нь манай ертөнцийн оршин тогтнох сүүлийн сар бөгөөд түүнээс цааш ертөнц мөхнө гэжээ. Индейчүүд үүнийг арванхоёрдугаар сарын 20-23-ны хооронд гэж урьдчилан тооцоолсон байна.
-Майяачуудын одон орон судлалын таамаглалууд ихэвчлэн үнэн байдаг. Тэдний энэ таамаглалд ямар нэгэн ноцтой үндэслэл байж л таараа?
-Дэлхийн мөхлийн тухай “таамаг дэвшүүлэгчид”-ийн иш үндэс болгож байгаа Майяагийн цаг тооны бичиг нь ирээдүйг таамаглахад биш, өнгөрсөн цаг үеийг тооцох үндсэн дээр зохиогдсон гэдгийг хэлэх хэрэгтэй.
Майяагийн цаг тооны бичиг 2012 он хүртэл зохиогдсоноос л шалтгаалж ертөнцийн мөхлийн тухай ярих болсон. Миний өмнө байгаа ширээн дээрх цаг тооны бичиг арванхоёрдугаар сарын 31-нээр төгссөн байна. Энэ нь ертөнцийн эцсийн өдөр гэсэн үг биш биз дээ.
-2012 онд нарны ихэнх гараг нэг шугамд жагсана. Дэлхий тэнгэрийн заадсын дунд орно. Энэ нь бидэнд ямар үр дагавар авч ирэх бол?
-2012 онд гарагуудын ямар нэгэн “жагсаал” болохгүй. Би “Дэлхий тэнгэрийн заадас дунд орно” гэдгийг ойлгохгүй байна. Тэнгэрийн заадас галактик нь пүршин бүтэцтэй. Манай нарны аймаг түүний хамгийн захад, түүний “дунд”-аас 30 мянган гэрлийн жилийн тэртээд оршдог. Түүнээс гадна галактикийн төвийг тойрон эргэхдээ алслагдсан тэр зайд л оршдог.
-Дэлхий удахгүй Тэнгэрийн заадсын “Хар нүх” рүү сорогдон орно гэнэ. Бидэнд юу тохиолдох бол?
-Тэнгэрийн заадас доторх тоосон үүлийн том цагиргийг хүмүүс “Хар нүх” гэж нэрлэдэг. Уг чанартаа энэ нь галактикийн төвийг биднээс халхалж, бидний авах мэдээллийг хязгаарладаг. Дэлхийн мөхлийн тухай үзэл сурталчдад “Хар нүх” гэсэн энэ нэр томъёо ихэд таалагдаж, гэнэн олныг айлгаж байна л гэж би бодож байна.
-2012 онд наран дээр урьд өмнө байгаагүй шуурга болж, үүний улмаас дэлхийн соронзон туйл өөрчлөгдөнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр байна?
-Үнэн хэрэгтээ нарны соронзон идэвхжил ойролцоогоор 11 жил тутамд хамгийн их явагдана. Энэ үед бид наран дээрх томоохон дэлбэрэлт, нарны титмийг ажиглаж болно.
Гэвч энэ нь дэлхийн амьдралд нэг их нөлөөлөхгүй. Харин эдгээр үзэгдэл задгай сансарт болон саран дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдэд аюултай. Гэвч НАСА-гийн мэргэжилтнүүд эдгээр хүндрэлийг эртнээс даван туулах чадвартай болсон. Цаг хугацааны хувьд авч үзэхэд нарны сүүлчийн хүчтэй идэвхжилт 2001 онд болсон бол дараагийнх нь 11 жилийн дараа болно гэсэн. Гэвч нарны идэвхжилтийн өмнөх бууралт бага зэрэг өөрчлөлттэй явагдсан учраас идэвжилт нэг жилээр хоцорч, 2013 онд явагдах болов уу.
Тэгэхээр соронзон орны хувьд авч үзэхэд энэ нь биднийг бүрхүүл мэт, түүний дотор нарны нөлөөнөөс хамгаалдаг. Дэлхийн соронзон туйлыг өөрчлөх ямар нэгэн шалтгаан одоогоор мэдэгдээгүй байна. Энэ үзэгдэл 400 мянган жилд нэг удаа явагддаг.
-Дэлхийг сансрын биет мөргөх тухай таамаг сонслоо. Энэ үнэн үү?
-Сансрын биет болон сүүлт однууд дэлхийд байнга унадаг боловч том объекттой мөргөлдөх нь ховор үзэгдэл. Сүүлчийн тохиолдол 65 сая жилийн өмнө тохиолдож, динозавруудыг мөхөлд хүргэсэн. Өнөөдөр НАСА сансрын объектуудыг нүд салгалгүй ажиглаж, тэдгээрийг мөргөхөөс нь өмнө, дэлхийг чиглэн ирж байгаа хөдөлгөөнийг илрүүлэхийн тулд ажиллаж байна. Бид бага ч гэсэн аюултай зүйлийг олж хараагүй гэдгийг баттай хэлж чадна.
-Дэлхийг чиглэн ирж байгаа гарагуудын олон тооны гэрэл зураг, видео-бичлэг цахим ертөнцөөр тархжээ. Энэ нотолгоо болж чадахгүй гэж үү?
-Эдгээр дүрс зургийг бүгдийг нь тайлбарлаж барахгүй. Гэвч тэдний ихэнх нь фото-техникийн линз дээр үүссэн толбо, нарны гэрлийн хуурамч дүрслэл байдаг. Тэдгээрийг дараах шинж тэмдгээр амархан илрүүлж болно.
Нарны шууд тусгал бөгөөд видео дээр объективын хөдөлгөөн давтагдаж байгаагаар хуурмаг тусгалыг илрүүлж болно. Энэхүү хий үзэгдлийг нисдэг таваг хэлбэрээр ч харж болно. Хүмүүс өнөөг хүртэл энэхүү худал хуурмаг зүйлд итгэдэгт би их гайхдаг.