Эрдэмтдийн үзэж байгаагаар судалгааны ажлын ийм үр дүн солгой гартай үзэгчдэд сэтгэл цочирдлын ноцтой шинж тэмдэг илэрснээр тайлбарлагдаж байгаа юм. Энэ нь солгой хүмүүсийн уураг тархины бүтэц өөр байдагтай холбоотой бололтой. Солгой хүмүүсийн хувьд уураг тархины баруун хэсэг нь илүү хөгжсөн байдаг бөгөөд чухамхүү энэ хэсэг л айдас хүйдсийн эмоци бүрэлдэн бий болоход нөлеөлдег юм. Британийн Daily Mail сонин эрт дээр үеэс солгой хүмүүсийг олон тооны тогтсон үзлүүдтэй тэмцэж ирснийг өгүүлжээ.
Жишээ нь, аль эртнээс л тэднийг догшин, ууртай бөгөөд азгүй хүмүүс хэмээн үзэж байв. Эртний зүйр цэцэн үгт итгэх юм бол хэрэв та өглөө зүүн хөлнөөсөө босох юм бол тэр өдөр таагүй үйл явдлуудаар дүүрэн байна гэдэг билээ. Зарим нэг судлаачид солгой хүмүүсийг илүү ихээр уурлаж, сөрөг имоци гаргах талдаа гаргуун байдгийг баталсан байдаг. Гэвч ийм домог ярианууд зарим нэг солгой хүмүүсийг суут жанжин, алдартай эрдэмтэн, нэртэй зураач, жүжигчин болоход огтоос саад болоогүй юм.
Алдар нэрд гарсан солгой хүмүүсийг дурдвал, суут жанжин Македонийн Александр, уран барималч Микеланжело, Наполеон, Льюис Кэрролл, Мэрилин Монро, Дэвид Камерон, Барак Обама болон жүжигчин Том Круз нар багтана. Эд бүгд манай үеийн алдартай солгойчуудад хамаардаг билээ. Гэвч судалгааны ажил бүрэн дуусаагүй байгаа юм. Цаашдаа хийгдэх туршилтууд солгой болон баруун гартай хүмүүсийн өөр бусад ялгаануудыг тогтооход тус болно гэдэгт Британийн эрдэмтэд итгэлтэй байна.