logo
 Мексикийн цагдаа нар хууль бус цагаачдыг саатууллаа

Мексикийн цагдаа нар хууль бус цагаачдыг саатууллаа

2011/07/10
Мексикийн цагдаа нар бичиг баримтгүй 82 цагаач иргэнийг саатуулсан тухайгаа мэдэгдсэн байна. Цагаачид Мексикийн газар нутгаар улаан загалмайн байгууллагын таних тэмдгийг хуурамчаар байрлуулсан ачааны машинаар явж байжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэргээр уг машины жолоочийг зогсоосон гэж Оахака мужийн цагдаагийн командлагч Эдвин Кортез сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 
Нэгжлэгийн үеэр машин дотор 82 хүн байсныг илрүүлсэн, харин тэд хуулийн дагуу Мексикт ирснээ баталж чадаагүй гэдгийг Кортез нэмж хэлжээ.
Хууль бус цагаачид өмнөд хэсгийн Чиапас мужаас аялалаа эхэлсэн гэдэг нь тодорхой болсон байна. Харин пүрэв гаригийн шөнө Оахака мужийн газар нутгаар тэдний сууж явсан машин явж өнгөрөхөд нь саатуулжээ.
"Намайг ачааны машиныг бариулахаар л хөлсөлсөн, машин дотор олон орны цагаачид байсныг огт мэдээгүй" гэж машины жолооч Хосе Санчез Валладолид сэтгүүлчдэд хэлсэн байна.
Машин дотор Гватемалийн 75, Сальвадорын 5 иргэн, нэг Непал эрэгтэй, Төвдөөс ирсэн нэг эмэгтэй байжээ.
Мексикийн улаан загалмайн байгууллага өөрсдийнх нь таних тэмдгийг ачааны машин дээр тавьж, буруугаар ашигласныг буруутгасан байна.
Жил бүр Төв Америкаас гаралтай олон мянган цагаачид АНУ- руу гарахын тулд Мексикийн газар нутагт орж ирдэг юм байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш