logo
Барак Обама, Мишель Обама нар хуримласныхаа 20 жилийн ойг ресторанд тэмдэглэжээ

Барак Обама, Мишель Обама нар хуримласныхаа 20 жилийн ойг ресторанд тэмдэглэжээ

2012/10/08
Барак Обама, Мишель Обама нар хуримласныхаа 20 жилийн ойг ресторанд тэмдэглэсэн гэж Цагаан ордоны хэвлэлийн алба мэдээллээ. Уул нь хоёр Обамагийн хуримласан өдөр нь 10-р сарын 3 байсан юм. Яг тэр өдрийнх нь орой ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх халз мэтгэлцээн төлөвлөсөн байсан учир төрийн тэргүүн ойрын амралтын өдөр баяраа тэмдэглэнэ гэж гэргийдээ амалсан байсан юм. Америкийн ерөнхийлөгч гэргийнхээ хамт хуримынхаа 20 жилийн ойг “Four Seasons” зочид буудлын Bourbon Steak ресторанд тэмдэглэсэн гэж хэвлэлийн алба тодруулсан байна. Хосууд чухам ямаршуухан баярын оройн зоог барьсныг Цагаан ордон мэдээлээгүй байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш