Сочид болох 2014 оны Олимпын наадмын бэлтгэл ажлын шийдвэрлэх үе эхэллээ. “Сочи-2014”зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко ОХУ-ын Төрийн Дум дээр сонсгол хийхдээ ингэж мэдэгдлээ. Өвлийн олимпын нээлт болоход 480 хоног үлдлээ. Олимпын бүх объектуудыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд 55 мянган барилагчид гурван ээлжээр ажиллаж байна. Улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар 300 байгууламжууд нэгэн зэрэг босож байна гэж Чернышенко тэмдэглэсэн байна. 2014 он гэхэд Сочи хотод 27 мянган зочид буудлын өрөө бий болох юм. Цагт 4500 зорчигчидод үйлчлэх боломжтой нисэх онгоцны буудал энэ амралт сувилалын хотын бахархал болж байна. Өвлийн спортын “Айсберг” ордон нээгдээд байна. Дэлхийн цомын тэмцээний хоёр шатны уралдааныг хүлээж аваад байгаа уулын цанын “Роза Хутор” төв ажиллаж байна. Дараагийн ээлжинд тэшүүрийн төв нээгдэх болно. Харин 10-р сарын 22-нд Чарганы спортын төвд шалгалтын анхны тэмцээн явуулах гэж байна гэж зохион байгуулах хорооны тэргүүн нэмж хэлсэн байна.