Оросын боксчин Заурбек Байсангуров дунд жинд Бүх дэлхийн боксын байгууллагын \WBO\ үнэлгээгээр аврагын титмээ хамгааллаа. Байсангуровын Чех улсын Лукашем Конечнытэй хийсэн аврагын титмээ хамгаалах тоглолт өчигдөр шөнө дөлөөр Киев хотод болсон бөгөөд оросын иргэн оноогоор ялсан байна. 12 үеийн тоглолт дуусны дараа шүүгчид санал нэгтэйгээр Байсангуровт ялалт өгсөн байна. Конечныг ялсан Байсангуровын ялалт мэргэжлийн ринг дээрх 28 дахь ялалт нь бөгөөд түүний 20 нь нокаутаар дуусаж байжээ. Энэ оросын иргэн бүх тоглолтынхоо явцад нэг л удаа ялагдсан юм байна.