Монгол Улсын хүчит заануудын нэг Ч.Гочоосүрэнгийн охин МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгальмаа шинэчлэлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон.
МоАХ-ны дарга “Женко” Х.Баттулгын гарын хүн гэгддэг Г.Байгальмаа дэд сайд уг нь эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлаараа барилгын салбараас тун ч хол нэгэн.
“Отгонтэнгэр” их сургууль, Нийгмийн ухааны “Либерти” дээд сургуулийг төгссөн, олон улсын эрхзүйч мэргэжилтэй тэрбээр хожим нь төр, засгийн ажилд зүтгэхээ бодолцож төрийн удирдлагын магистр цол хамгаалаад амжсан нэгэн.
2002 онд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газарт ахлах байцаагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн түүнийг тун ч хатуу, чанга шаардлагатай шийдвэр гүйцэтгэгч байсан гэлцдэг. ШШГЕГ-ын ширүүхэн ахлах байцаагч нэг л өдөр алба, ажлаа хүлээлгэж өгөөд хаалгаа гаднаас нь хаасан нь 2006 он.
Тун удалгүй МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албанд томилогдсоныг нь “Женко” Х.Баттулгын аав бөхийн засуул Ж.Халтмаа гуай, Монгол Улсын заан Ч.Гочоосүрэн нартай холбон тайлбарладаг ч Г.Байгальмаа дарга түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэрбээр энэ тухай “Сонгон шалгаруулалтын зарыг нь сонсож, очиж өрсөлдөөд олон өрсөлдөгчөөсөө торойгоод тэнцсэн” хэмээн ярьдаг байна. Зургаан жил МоАХ-ны нарийн бичгийн даргаар ажиллахдаа чанга хатуу шаардлагатай, зарчимч дарга Х.Баттулгынхаа санаанд ягштал нийцсэнээр өнөөдрийнхөө ажил албаны шалгуурт тэнцсэн болов уу.

Сонирхуулахад Монголын ардчилалд залуу нас, амь амьдралаа золин зүтгэсэн МоАХ-ны партизанууд жаахан дөрөө чангалж, гашуун нясуун юм амсахаараа Ардчилсан холбооны байраар шагайсан болоод бушуухан арилж одоцгоодог нь Г.Байгальмаа даргаасаа айсных гэх юм билээ.
Тэрбээр УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд бүдэрсэн ч Монголын өнөөгийн улстөрд босоо яваа Х.Баттулга даргынхаа хүчтэй татаасаар Барилга, хот байгуулалтын дэд сайдын суудалд залраад авсан, азтай одтой бүсгүйчүүдийн нэг.
Өглөөний сонин