УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байх гэж харж байгаа. Боломж хэр байгаа бол?
-УИХ-ын чуулганы үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн мэдэгдлийг сонссон. Түүнээс нь бүлэгтэй болох асуудлыг хэлэлцэх юм байна гэж ойлгосон. Чуулганы индрээс, олон түмний өмнө хэлсэн болохоор байр суурь нь өөрчлөгдөхгүй байх.
-Бүлгийг хүлээн зөвшөөрөөгүйгээс ээлжит бус чуулганы үеэр сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаагүй шүү дээ?
-УИХ дахь МАН-ын бүлгийг зохион байгуулалтад орсон гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас санасан хэмжээндээ хүрч ажиллаж чадаагүй гэдэгтэй санал нэг байна. Бүлгийг хүлээн зөвшөөрөөгүй ч Орон нутгийн сонгуулийн тухай хуульд тодорхой хэмжээнд санал, гомдлоо оруулж чадсан.
Асуудалд хүч түрэмгийлж, хүний олноор хандаж чадаагүй. Хүмүүс чуулганы хуралдааныг хараад ойлголт авдаг. УИХ-ын гишүүн байнгын хороонд заавал харьяалагдах хуулийн заалт байдаг. Гэтэл байнгын хороонд манай намын гишүүдийг оруулахгүй байгаа. Хуулийн заалт зөрчигдөөд удаж байна. Байнгын хороонд орохгүй учраас асуудлыг ярьж эхлэхэд саналаа өгч чадахгүй байдал үүссэн. Байнгын хороонд саналаа өгч чадахгүй, өгсөн саналыг нь хураалгахгүй учраас УИХ-ын чуулганд орж ирээд саналаа хэлэхээр хэрүүл болгож хүлээж авах юм. Ер нь шал дэмий улстөрийн маргаан явж байна шүү дээ.
-Ерөнхий сайд Засгийн газар байгуулагдсанаас хойших 45 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Гэхдээ танай намынхны зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн нэлээд задаргаа хийж дүгнэлт гаргаад байгаа гэсэн?
-Би хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандсан. Нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр гэдэг нь Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулж байна гэсэн үг.
Гэтэл сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө нэлээд татаж оруулж ирсэн. Зээлдэж оруулж ирсэн намын мөрийн хөтөлбөрийн цаад талын зөрүү нь юу вэ гэхээр мөнгөний асуудал байна. Намууд мөрийн хөтөлбөр дэвшүүлж байх үед Аудитын газраас үнэлэлт, дүгнэлт хийгээд мөнгийг нь авчихсан. Мөнгө амлаж болохгүй гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд хийсэн хэрэг. Гэтэл тэрнээс нь шууд аваад тавьчихаар Засгийн газрын үйл ажиллагаанд тодорхой тоогүй, нэгжгүй болж байгаа юм. Энэ нь эргээд сөрөг үр дагавар дагуулна.
Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрийн дагуу ажлаа тайлагнах гэхээр тоо, хэмжүүр үзүүлэлт байхгүй болчихоод байна.
Хоёрдугаарт, сайдуудад хандаж шүүмжлэл хэлсэн. Засгийн газарт ажиллахад зовлон их байдаг. Хэрвээ та нар тодорхой тоо тавихгүй бол улсын төсвийн хөрөнгийг хуваахад сайдуудад маш их бэрхшээл үүснэ. Сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлнэ гэж байна. Нэгээр үү, тавиар уу гэдэг нь тодорхой бус.
-Тодорхой бус байхаар биелэх эсэх эргэлзээ дагуулна гэсэн үг биз дээ?
-Тухайлбал, сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийг хамран сургалтыг төчнөөн хувьд хүргэнэ гээд тодорхой биччихсэн байвал Сангийн яаманд очоод төсвөө хамгаалахад хэрэгтэй байдаг. Бид дөрвөн жилд ийм үр дүнд хүрэх ёстой юм. Үүнийг жилд хуваахад энэ жилдээ ийм хэмжээний тэрбум төгрөгийн хөрөнгө, төсөв бидэнд хэрэгтэй байна гээд хамгаалдаг гэж би шүүмжилсэн. Түүнчлэн мөрийн хөтөлбөрийн алслалт нь дутуу байгаа.
-Алслалт гэхээр зарим хүн ойлгохгүй байх?
-Магадгүй л юм. Зарим салбарт хэтэрхий гүнзгий орчихоод, өөр хэсэг дээр нь өнгөцхөн орсон асуудал харагдаж байгаа. Үүнийг жигдлэх хэрэгтэй. Хоорондын уялдаа холбоог сайжруулах ёстой.
-Намуудын зорилго нь нэг мөртлөө мөрийн хөтөлбөрөөс болж хоорондоо хөлөө жийлцэж байгаа мэт харагддаг. Үүнийг та хэрхэн дүгнэдэг вэ?
-Нэг улсыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа улстөрийн хүчнүүдэд мөрийн хөтөлбөрийн давхардал гарна. Манай мөрийн хөтөлбөрөөс авсан, танайх манайхаас авсан гэсэн маргаан ч гарсан.
Хальт харахад тал нь манай намын мөрийн хөтөлбөртэй адилхан байсан. Буруу гэж үзэхгүй байна. Зарим асуудалд санал зөрж болох ч ихэнх нь санал нэгдмэл байх нь ойлгомжтой. Мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үеэр саналаа оруулсан. Зарим нь тусгалаа олох байх гэж найдаж байгаа. Ер нь иргэд рүүгээ хандсан зүйл нь бага байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт тавьж байгаа зорилт нь иргэд рүүгээ хандсан байж чадахгүй байна.
Ноос, ноолуурын зээлийг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа юм. Тэр зээлийг малчид авахгүй шүү дээ. Үйлдвэрлэгч нь авна. Малчдын амьжиргааг хэрхэн сайжруулах вэ гэдэгт бодсон зүйл АН-д алга. Малчид ноос, ноолуураа тушаахад ямар урамшуулал олгох, нийгмийн хамгаалал, тэтгэврийн асуудлаар нарийвчлан тусгаж өгөөгүй. Маш ерөнхий орсон байна. Энэ талд манай намын мөрийн хөтөлбөрөөс оруулж өгөх байх гэж найдаж байгаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд малчдын нийгмийн асуудал болон хөдөө аж ахуйн талаарх асуудалд тусгалаа олно гэж хэлсэн.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг шөнө дөлөөр хэлэлцэн баталсан. Энэ хуулийн төсөлд МАН-ынхан сэтгэл дундуур байгаа бололтой?
-Хуулийн төслийн хэд хэдэн заалтад нэлээд сэтгэл дундуур байна. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн хуульд дахиад намын жагсаалтаар санал хураах тухай орчихлоо. Энэ нь улс орны хэмжээнд болон сум, дүүрэгт намаар талцуулах, улстөржүүлэх сөрөг алхам болно гэж бид шүүмжилсэн ч хүлээж авсангүй. Заалтыг оруулчихсан.
Мөн автомат машинаар санал тоолохдоо өмнөх сонгуулийн эргэлзээг тайлчихаад ашиглах байсан. Санал хураалтыг машинаар хийхэд иргэд эргэлзэж байгаа. Энэ нь сонгуулийн үр дүнд буюу ардчилсан тогтолцоонд сөрөг үр дагавар авч ирэх байх. Хууль батлагдах үед орон нутгийн сонгуулийг арван нэгдүгээр сарын 8-нд явуулах нь оройтож байна гэдгийг хэлж байсан. Гэвч бүр хойшлуулаад 21-нд болгочихсон.
Энэ үеэр хүмүүс отор нүүдэлд гардаг, өвөлжөөндөө буучихдаг. Мөн цаг агаар хүйтэрдэг үе. Гэтэл энэ үеэр сонгууль зохион байгуулахад ирц хүрэхгүй, хүчингүй болох эрсдэл дагуулж байна. Сөрөг хүчний тавьсан тодорхой саналуудыг хүлээж авч тусгасан. Тухайлбал, “Сонгуулийн тойрог хэсгийн хороодыг намуудаас бүрдүүлнэ” гэж байсныг “Төрийн албан хаагч бүрдүүлнэ” болгосон. Тойрог, хэсгийн хороодын төлөөлөлд багаас хэдэн хүн сонгогдох вэ гэсэн бидний саналыг хүлээж авсан. Ардын нам үр дүнтэй ажилласан.
-Хэрвээ сонгуулийн ирц бүрдэхгүй бол эрх баригчид хариуцлага хүлээх үү?
-Хэрвээ сонгууль явагдаж чадахгүй бол эрх баригчид болох АН болон “Шударга ёс” эвсэл хариуцлага хүлээнэ.
Биднийг “Хугацаа оройтож байна” гэж хэлсээр байхад улам хойшлуулж, найдваргүй болгосон. Мөн хэлэлцүүлгийн явцад шүүмжилж байсан ч оруулж чадаагүй нэг асуудал бий.
Тойргоор санал хураалтад орчихоод тэндээ унасан ч намын жагсаалтаар гулсаад ороод ирэх боломжтой болчихлоо. УИХ-ын сонгуулийн хуульд оруулчихсан байхад нь Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гээд хүчингүй болгосон. Гэтэл эргээд Орон нутгийн сонгуулийн хуульд оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл, унасан бөх туг тойрох нь байна.
-Энэ асуудлаар дахиад цэцэд хандахаар болсон. МАН цэцэд хэд хэдэн асуудлаар хандсан. Хариу авсан уу?
-Бид хоёр, гурван асуудлаар хандчихсан байгаа. Цаашдаа ч Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал цэцэд хандана.