logo
Бэх цаас хоёр

Бэх цаас хоёр

2012/10/09
Үүнээс хойш чи зүгээр нэг алгын чинээ цаас биш, харин чухал айлтгал бичиг болсон гэж мэд. Одоо чи хүний санаа бодлыг агуулж, ингэснээрээ чи ёстой үүрэг өгч байх туйлын чухаг юм боллоо гэж янтай нь ялдамхан хариулжээ. 
Бичгийн ширээнээ огт юм бичээгүй ижилхэн цагаан цаас өрөөстэй байдаг байжээ. Тэгтэл нэг хуудас цаасыг зурж баллаж, цохлон, зураас, цэг тэмдэг тавьж орхисон гэнэ. Бодвол хэн нэгэн хүн бийрээ авч бэхнээ дүрээд, хуудас цаасыг дүүртэл нь сараачиж, янз янзын юм зурсан бололтой. Гуньж гутарсан хуудас цаас ширээнээ байгаа янтайгаас чин сэтгэлээсээ ийн асууруун:
-Чи намайгаа яах гэж ингэтэл балладаг байна даа? Наад бэх чинь цав цагаан биеийг минь харлуулж, нэг насаар тас хар болголоо! Одоо намайг хэн хэрэглэх билээ? хэмээжээ.
-Зовоод яахав! Чамайг тохуурхан доромжилсон юм биш. Харин чам дээр хэрэгтэй юм бичсэн. Үүнээс хойш чи зүгээр нэг алгын чинээ цаас биш, харин чухал айлтгал бичиг болсон гэж мэд. Одоо чи хүний санаа бодлыг агуулж, ингэснээрээ чи ёстой үүрэг өгч байх туйлын чухаг юм боллоо гэж янтай нь ялдамхан хариулжээ.
Зан сайт янтайн хэлсэн үнэн байжээ. Эзэн нь бичгийн ширээгээ янзалж, цэгцэлж байгаад нэг удаа он цагийн эрхээр шаралж, энд тэндгүй хэвтэх хэсэг хуудсыг ажиглав. Тэгээд тэр бүхнийг хамж аваад халуун зуух руу хаях гэснээ, өнөөх “эрээчсэн” цаасыг ажиглав. Тоосонд дарагдсан цаасыг хэрэггүй учраас базаж хаяад, гагцхүү өнөөх хуудсыг ширээнийхээ нүдэнд шургуулж, бодол санааг минь агуулсан айлтгал болог гээд орхисон гэдээг.
LUMO 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш