Дөрвөн жилийн өмнө талийгаач болсон, оросын ард түмний хайртай жүжигчин Александр Абдуловын таван настай бяцхан охин театрт жүжигчнээр оржээ. “Ленком”-ын уран сайхны удирдаач Марк Захаров ээлжит хурал дээрээ шинэ жүжигчин Женя Абдуловыг танилцуулсан байна. Театрт тавигдах бүх жүжгийн хүүхдийн дүрд Женя тоглох аж. Анхны дүр нь, магадгүй “Королевские игры” жүжгийн Елизаветагийн охин үеийн дүрд тоглох бололтой. Энэ онд Женя мөн кинонд тоглох аж. Түүний аавын тоглодог байсан зөвлөлтийн үеийн “Чародеи” цувралын үргэлжлэлийн гол дүрийн шалгуурыг амжилттай давсан байна.