Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл, дагалдах хуулийн төслүүдийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар баталлаа. Энэхүү хуулиар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн оюутнуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэлгийг 10 сарын туршид авах нь. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 140.400 төгрөг болсон бөгөөд оюутнууд сар бүр 70.000 төгрөгийн тэтгэлэг авах болж байгаа юм. Үндэсний тэтгэлэг хэмээн нэрлэж буй дээрх мөнгийг магадлан итгэмжлэгдсэн нийт 90 гаруй их, дээд сургуулийн оюутнууд авах болох нь Нийтдээ 113 их, дээд сургууль байдгаас 20 гаруй нь л магадлан итгэмжлэгдээгүй бөгөөд магадлан итгэмжлэл хүртсэн гэх дээрх тооны сургуулиудын нийт 140.000 оюутан төрийн хишгийг хүртэх болж байгаа юм. Энэ тэтгэлэгт нийтдээ 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад байгаа бөгөөд энэ их хэмжээний мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах нь гэсэн дургүйцэл зарим хүмүүст байсан. Хоёр сая гаруйхан хүн амтай мөртлөө 130 их, дээд сургуультай гэдгээрээ Геннисийн номд орох шахаад байгаа улс гэсэн шүүмжлэл ч чуулганы танхимаас сонсогдож байлаа. Хүн бүр дээд боловсрол хэмээн хошуурснаас дампууралд тулж, барилга дээр ажиллах ажилчин, малчин олдохгүй байна гэсэн үг ч дуулдаж байлаа.
Г.Жаргал
www.shuum.mn
Г.Жаргал
www.shuum.mn