logo
Хүний хөгжил сангийн өрийг Оюутолгойгоос барагдуулах боломжтой

Хүний хөгжил сангийн өрийг Оюутолгойгоос барагдуулах боломжтой

2012/10/09
АН-ын бүлгийн хуралдаанаар Хүний хөгжил санд үүссэн өрийн дарамтыг шийдвэрлэх арга замыг олох талаар хэлэлцсэн бөгөөд энэ хүрээнд Оюутолгойгоос нөөц ашигласны өсөн нэмэгдэх татвар /НАӨНТ/-ыг авдаг болох оновчтой аргын нэг гэж үзжээ. Ингэснээр улсын төсөвт жилд 221 тэрбум төгрөг орж ирэх боломж байгаа аж. Мөн ирэх жилийн төсөвт орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр тусгасан нь бий. 2012 онд нийт төсвийн есөн хувийг эзэлж байсан орон нутгийн төсөв ирэх жилээс 20.7 хувь буюу 2.3 хувиар өсөж байгаатай холбоотойгоор орон нутгийн удирдлагад тавих хяналт, хариуцлагын асуудалд анхаарч ажиллах нь чухал гэж УИХ дахь АН-ын бүлэг үзжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш