Туркийн иргэн Невин Еэлдрим 26 настай, 2 хүүхдийн эх. Түүнийг нөхрийнх нь үеэл гэх 35 настай залуу хүчирхийлж, бэлгийн дарамт үзүүлдэг байжээ. Нутен Гадаж гэгч эрхэм Невин Еэлдримийг гэртээ унтаж байхад нь анх орж ирэн хүүхдүүдийг нь болон өөрийг нь ална гэж буу тулгаж сүрдүүлж байгаад хүчирхийлжээ. Түүний цагдаад мэдэгдсэнээр нөхрийнх нь үеэл нэг бус удаа олон дахин хүчирхийлж, нүцгэн зургийг нь аван олонд ил болгоно гэж сүрдүүлдэг байжээ. Тэрээр энэ талаар хүнд хэлэхээс айдаг байжээ. Өнгөрсөн 7 хоногт түүнийг Нутен Гадаж дахин хүчирхийлэхээр ирэхээр нь тэрээр тэвчээр алдан түүн рүү хэд хэдэн удаа буудаж амийг нь хороогоод толгойг нь тасдан төв талбай дээр авчирчээ. Олон хүмүүсийн өмнө гарч ирсэн тэрээр “Миний нэр төрөөр тоглох хэрэггүй. Миний нэр төрөөр тоглосон хүний толгой энэ байна” гээд толгойг газар шиджээ. Невин Еэлдримийн аав Зекерия Еэлдизийн ярьж байгаагаар Нутен Гадаж бүтэн сарын турш охиныг нь дарамталж, хүчирхийлсэн. Түүнийн хүүхэд болон өөрийнх нь амь насанд заналхийлсэн тул тэвчиж чадалгүй аргагүй эрхэнд Гадажийн аминд хүрсэн гэжээ. Цагдаа нар Невин Еэлдримийг баривчилж, хэргийг шалгаж эхлээд байна. Тэрээр болсон явдалд харамсаж байгаа. Гэхдээ түүний нэр хүнд гутаан доромжлогдсон тул нэр төрөө сэргээх үүднээс уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Одоо Еэлдрим 5 сартай жирэмсэн. Хүчирхийлэгч этгээдийн хүүхдийг тээж яваа юм байна. Жирэмсний 14 долоо хоногтой байхдаа тэрээр хүүхдээ авахуулахаар эмнэлэгт хандсан боловч оройтсон байжээ. Учир нь Туркийн хуулиар бусдад хүчирхийлүүлсэн эсвэл эхийн амь нас хутганы ирэн дээр бус харин энгийн үед 10 долоо хоногоос дээш жирэмсэн эхэд үр хөндөлт хийдэггүй юм байна. Еэлдрим тухайн үедээ хүчирхийлүүлсэн гэж хэлж чадаагүй юм байна. Гэсэн ч тэрээр хүүхдээ авахуулах бодлоосоо ухраагүй байна. Еэлдрим Туркийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагад хандаад байгаа. Хүчирхийлэгчийнхээ үрийг гаргаснаас үхсэн нь дээр гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Shuum.mn
Shuum.mn