Сирийн хямрал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод удаж байгаа. Хятад болон ОХУ-ын хоригоос болоод Сирийн хямралыг зохицуулахад хүндрэл учраад байгаа. Тэгвэл саяхан Сири болон Туркийн хил дээр дахин буун дуун гарлаа. Сирийн аюулгүй хүчнийхэн Туркийн хил дагуух хот руу артиллерийн зэвсгээр гал нээсний дараа Туркийн тал хариу гал нээсэн байна. Болсон үйл явдлын дараа Турк болон түүний холбоотнууд яахаа мэдэхээ байгаад байна. Ямартай ч Туркийн тал хариу цохилт өгсөн. НАТО Туркийн аюулгүй байдлыг хамгаалж цэрэг оруулах уу? Хямрал мөргөлдөөнийг тэр чигт нь орхих уу? гэдэг дээр НАТО-гийн гишүүн улсууд толгойгоо гашилгах болоод байна. Учир нь НАТО-гийн дүрмэнд гишүүн улсуудын аль нэг нь гадны түрэмгийлэлд өртвөл бусад гишүүн орнууд зэвсэгт хүчнээр туслана гэж заасан байдаг. Ямартай ч НАТО Туркийг хамгаална гэж мэдэгдээд байгаа. Сири хэдийгээр Турк руу түрэмгийлээгүй ч газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь халдсан. Хил давуулж их буугаар буудсан нээсэн. Турк болон АНУ мөргөлдөөнтэй холбогдуулж ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй байна. Туркийн тал Сирид зөвхөн анхааруулга л өгөөд байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар Турк болон түүний холбоотон улсууд байдлыг алгуурхнаар ажиглаж байна. Учир нь Сирийн арми зориуд Туркийг өдөөн хатгаагүй байж болох. Мөн Сирийн аль нэг террорист бүлэг хайдлага үйлдсэн байж болзошгүй учир Туркийн тал хүлээцтэй хандаж байна. Мөн ажиглагчдын үзэж байгаагаар Сири улс угаасаа Ливан, Иордан зэрэг хөрш улсууд руугаа үе үе их буугаар бууддаг байсан. Сирид засгийн газрын хяналтанд байдаггүй олон зэвсэгт бүлэг байдаг болохоор яг Башар Ассадын тушаалаар Турк руу гал нээсэн эсэх нь тодорхойгүй байна. Тэгээд ч Сирид 18 сарын турш засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, тулалдаан болж, эмх замраагүй байдал үүсээд байгаа. Башар Ассадын хувьд юун олон улсын хууль дүрмийг мөрдөж сахих мантай болоод байгаа юм. Туркийн эрх баригчид Сири улс дахин гал нээвэл дорвитой хариу өгнө гэж анхааруулаад байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Обама сонгуульдаа бэлдээд Сирийн хямралыг зохицуулахад хүчин чармайлт гаргахгүй байгаа. Сирийн халдлага нь Турк болон барууны улсуудад Сирээр оролдоод хэрэггүй шүү гэсэн анхааруулга байсан байж бас магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn