logo
Эрдэмтэд компьютер програмын тусламжтайгаар нэр дэвшигчдийн нүүрний хувиралыг судалжээ

Эрдэмтэд компьютер програмын тусламжтайгаар нэр дэвшигчдийн нүүрний хувиралыг судалжээ

2012/10/09
Америкийн Пурдуй Их Сургуулийн Профессор Крис Ковал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Барак Обама болон Митт Ромни нарын татварын, эрүүл мэндийн, боловсролын бодлого чиглэлийг судлаагүй. Харин тэдний үзэгчдийн өмнө хэрхэн харагдаж байсан нүүрний хувирал, гадаад төрхийг судалж байна. Крис хүний сэтгэл хөдлөл болон хүмүүсийн хоорондын харилцааг судалдаг. Түүний судласнаар өнгөрсөн мэтгэлцээн дээр Ромнигийн царай илүү өөртөө итгэлтэй цоглог харагдаж байсан юм байна. Крис хүний нүүрний хувирал, өөрчлөлтийг судалдаг програм хангамж ашиглан нэр дэвшигч 2 эрхэмийн нүүрний хувирлыг ажигласан байна. Крисийн ашиглаж байгаа програм хүний нүүрний маш олон булчингуудын хөдлөлийг мэдэрч царайны хувирлыг уншдаг байна. Түүнийхээр бол Ромнигийн хөмсөг бага зэрэг дээш өргөгдсөн байгаа нь бага зэрэг гайхсан төрх. Хамар болон амны хөдлөлөөс Обамагийн талаар шүүмжлэлтэй сөрөг зүйл ярьж байгаа нүүрний хувирал болохыг харж болох юм байна. Ромнигийн хөмсөг, ам, хамарны хөдлөлөөр тэрээр эдийн засгийн өсөлт буурч хямарч байгаад эгдүүцэж байсныг харж болох юм байна. Өөрөөр хэлбэл Ромнигийн хувирал эдийн засаг болж бүтэхгүй байгаад дургүйцэж байгаа үзэгчдийг шууд өөртөө татсан байж болох юм байна. Крисийнхээр бол Ромни мэтгэлцээнд илүү байж үзэгчдийг илүү ихээр татаж чадсан. Харин Обамагийн хувьд төвийг сахисан төрхтэй харагдсан. Тэрээр хөмсөгөө үе үе өргөж байсан. Инээсэн, бодлогширсон. Зарим тохиолдолд Ромнигийн хэлсэн шүүмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх мэт төрх анзаарагдажээ. Өөрөөр хэлбэл Обама буулт хийсэн, буруугаа хүлээсэн царай гаргаж байсан байна. Харин Мэриладнын Их Сургуулийн профессор Кэрэн Брадлей нэр дэвшигчдийн биеийн үйлдэл хөдөлгөөнийг судласан. Түүнийхээр бол ерөнхийлөгч Обама мэтгэлцээнийг цоглог эхлүүлсэн боловч амархан ядарч царай нь цонхийсон байна. Ардаас нь авсан камераар харахад Обама байнга хөлөө сойж, бага зэрэг бөгтийж байсан байна. Харин Ромни илүү цэх зогсож давшингуй цоглог байсан байна. Обама байнга хөлөө сойж байсан нь магадгүй ядарсных эсвэл мэтгэлцээнд Ромнид ялагдаж,хүнд байдалд орж байсан шинж тэмдэг байж магадгүй юм байна. Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш