12-24 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гаргасан Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх тасалбарын үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Худалдаанд гарсан өдрөө нь нүдний гэм болсон уг тасалбар хэдийнэ шаг-ийн худалдаачдын гарт орсон бололтой. 12.000 гаруй хүний суудалтай гээд байгаа Төв цэнгэлдэхэд нэвтрэх тасалбар нэг өдрийн дотор хэрхэн зарагдаж дууссаныг ойлгох аргагүй. Өдөртөө дуусан гээд байгаа тасалбарын үнэ дууссаныхаа маргаашаас үнэ нь нугарч эхэлсэн байна. 13 мянган төгрөгийн үнэтэй тасалбар 20 мянга, маргааш өдөр нь 30 мянга болон өсөх жишээтэй. Харин 24 мянган төгрөгийн тасалбарын үнэ өчигдөр буюу энэ сарын 8-ний өдөр 50 мянган төгрөгийн үнэд хүрээд байсан бол өнөөдөр буюу 07 дугаар сарын 9-ний өдөр 70 мянган төгрөгт хүрээд байлаа. Маргааш хэдэн төгрөгийн үнэд хүрэхийг хэлж таашгүй. Өмнөх жилүүдэд автомашины зөвшөөрөл хэн дуртай нь авдаг байсан бол өнөөдөр бас л нүдний гэм болоод “шаг”-ийн үнэ нь хаданд гарсан байна.
Г.Бүрэн www.shuum.mn
Г.Бүрэн www.shuum.mn