Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат -Үүл Хан-Уул дүүрэгт баригдаж буй зарим орон сууц, үйлчилгээний барилгатай танилцлаа.
Эхлээд тус дүүргийн 15 дугаар хороо, Ээрмэлийн үйлдвэрийн зүүн талд баригдаж байгаа БХБТГ-ын албан хаагчдын барилгын явцтай холбогдсон асуудлаар гомдол гаргасан оршин суугчидтай уулзахаар очсон боловч гомдол гаргасан иргэд ирээгүй байлаа.
Дараа нь Хан-Уул дүүргийн 1-р хороонд баригдсан "Адоре пропертиз" ХХК-ний үйлчилгээний барилга дээр очсон юм." 6 жилийн өмнө баригдсан 12 давхар энэ барилгыг 2 давхар өргөтгөлийн хамт нураах шүүхийн болон захиргааны шийдвэр гарсан ч барьсан компани нь олдохгүй байгаа, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдээгүй гэсэн шалтгаанаар оршин суугчдыг одоо хүртэл хохироосоор байна. Зөвхөн өргөтгөлийн 2 давхар байшинг нураахад 40 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Бид 6 жил гэртээ ч , гадаа орчиндоо ч маш хүнд байдалд амьдарч байна. Энэ барилгыг нураах гүйцэтгэлийг хийж өгөөч" гэж 14, 15-р байрны иргэд Засаг даргаас хүсч байлаа. Засаг дарга Э.Бат-Үүл "Албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж, эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хохироосондоо та бүхнээс албан ёсоор уучлал гуйж байна, дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө хичээн ажиллана. Гарсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлж, алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно, барилгыг нураах гүйцэтгэлийн ажлыг хүйтрэхээс өмнө хийнэ, зардлыг хохирол учруулсан компаниар нөхөн төлүүлнэ" гээд 7 хоногийн дотор энэ барилгыг нураах хөрөнгийн асуудлыг шийдэхийг БХБТГ-ын дарга Э.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн энэ байрны баруун талд байрлах МАК компани өргөтгөл хийхээр дур мэдэн хашаагаа томсгон татсан байсныг зогсоох үүргийг Газрын албаны дарга Ж.Батсайханд өглөө.
Мөн тус дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчдын орон сууцны зөвшөөрөл, барилгын явцын талаар дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Амгалан " Бид хэлтсийнхээ 190 албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор энэ орон сууцыг барьж байгаа. 2012 оны 2-р сард дүүргийн газрын албанаас зөвшөөрөл авсан, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Оршин суугчдын зөвшөөрөл авч гарын үсэг цуглуулсан. Бүх юм хуулийн дагуу байгаа" гэсэн ч тус хорооны оршин суугчид "Худлаа ярьж барилга барих явдал ихэсч байна. Анх хорооны нэг цэгийн үйлчилгээний 2 давхар байр барихаар хашаа бариад зураг наасан байсан. Сүүлд нь хажууд нь 5 давхар байр бариад эхэлсэн. Одоо 9 давхар байр зураг ч үгүй барьж байгаа. Ойролцоох байшин хоорондын зай 8-11 метр, НМХГ-аас зогсоох шаардлага өгөхөөр хорооныхоо барилгыг барьдаг. Хэд хоноод л дахиад бариад эхэлдэг. Ер нь бол хүчний байгууллага хүчээр л барьж байгаа. Цагдаагийн ажилтнуудын байр гэж бодоод бид гарын үсгээ зурсан" гэж байлаа. Харин Засаг дарга "Цагдаагийн албан хаагчдын сууц гээд гарын үсэг зурдаг буруу. Цагдаагийн албан хаагчдаа бид орон сууцжуулна,гэхдээ хуулийн дагуу. Бид шалгаж тодруулаад шийдвэр гаргана" гэж хэллээ.
Ж.Болор