Өнгөрсөн долоо хоногт Баруун Дарфурт явагдсан НҮБ болон Африкийн Холбооны Холимог ажиллагааны /ЮНАМИД/ ажилтнууд руу довтолсон хэрэгт сэжиглэгдсэн хэд хэдэн хүнийг Суданы эрх баригчид баривчиллаа гэж Франс Пресс мэдээллээ. Долоо хоногийн өмнө үл мэдэгдэх этгээдүүд Нигерийн цэргийнхнээс бүрдсэн энхийг сахиулагчдын харуул руу гал нээсний улмаас 4 хүн амиа алдаж, 9 хүн шархаджээ.
"Баруун Дарфур дахь эль-Генейн хотоос холгүй орших газарт ЮНАМИД-ийн энхийг сахиулагчид руу довтолсон хэрэгт холбоотой хүмүүсийг эрх баригчид баривчиллаа" хэмээн радиогийн мэдээллийн алба дамжуулж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энхийг сахиулагчдыг хөнөөсөн этгээдүүдийг хариуцлагад татахыг Суданы эрх баригчдад өмнө нь уриалж байсан билээ. Дарфур дахь ЮНАМИД-ийн ажилтнуудын эсрэг дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд эрс хатуу арга хэмжээ авахаа Суданы засгийн газар амласан аж.
Дарфурт энхийг сахиулагчид гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй билээ. Дарфурт ЮНАМИД-ийн хүчин 2007 онд байрласнаас хойш дээрэмчдийн гарт тус байгууллагын 35 ажилтан амь үрэгдээд байгаа юм.
Баруун Суданы Дарфурт 2003 оноос хойш Суданы засгийн газар болон салан тусгаарлагч босогчдын бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа билээ. НҮБ-ын мэдээллээр бол өнгөрсөн хугацаанд 300 мянга орчим хүн амь үрэгдсэн гэдэг. Харин амь үрэгдсдийн тоо хэдхэн мянгаас хэтрэхгүй гэж Суданы засгийн газар нотолсоор байгаа аж.
С.Амар