logo
«Оросын төмөр зам» компани «Дэд бүтцийн хөгжил» хамтын үйлдвэрийн монголын мэдлийн хувийг худалдан авчээ

«Оросын төмөр зам» компани «Дэд бүтцийн хөгжил» хамтын үйлдвэрийн монголын мэдлийн хувийг худалдан авчээ

2012/10/11
«Оросын төмөр зам» компани «Дэд бүтцийн хөгжил» хамтын үйлдвэрийн түншүүдийнхээ хувийг худалдан авчээ. 2009 онд байгуулсан хамтын үйлдвэр «Улаанбаатар төмөр замыг» шинэчлэж, Монголд төмөр замын шинэ дэд бүтэц байгуулах юм. Хэлэлцээр 8-р сард байгуулсан тухай «Интерфакс» агентлаг «Оросын төмөр зам» компанийн хэвлэлийн тоймыг үндэслэн мэдээлжээ. «Оросын төмөр зам» бүлэг Erdines MGL, «Монгол төмөр зам»-тай хамтран байгуулсан үйлдвэрийн дүрмийн капиталыг 100 хувиар эзэмшив. «Оросын төмөр зам» компанийн түншүүд ямар учраас хамтын үйлдвэрийн капитлаас гарсныг тайлбарлаагүй. Хамтын үйлдвэрийг хөгжүүлэх төлөвлөгөө Таван Толгой нүүрсний орд газрыг сонирхсонтой холбоотой. Монгол улс энэ орд газрыг эзэмших олон улсын түншүүдийг эрсэн юм. Гадаадын чухам ямар компани Таван Толгой төслийг хэрэгжүүлэхэд оролцох тухай шийдвэр энэ оныг дуустал гаргах ёстой гэж Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж мэдэгдэв. «Монголын шинэ засгийн газрыг 9-р сар гэхэд эмхлэн байгуулна. Бид засгийн газраас сонирхогч талуудтай хэлэлцээ оныг дуустал хийхийн төлөө байна» гэж ерөнхийлөгч энэ зун тэмдэглэн хэлсэн билээ. «Таван толгой» чулуун нүүрсний орд газрыг 1967 онд хэсэгчлэн эзэмшиж эхлэсэн юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш