logo
Хиймэл тулгуур эд эснээс ургуулан гаргаж авсан  эд эсийг шилжүүлэн суулгажээ

Хиймэл тулгуур эд эснээс ургуулан гаргаж авсан эд эсийг шилжүүлэн суулгажээ

2012/10/12
Япон, Америкийн эрдэмтдийн баг шинжлэх ухааны түүхэнд анх удаа үр хөврөлийн бус, олон үүрэгт хиймэл тулгуур эснээс ургуулан гаргаж авсан эд эсийг хүний биед шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Үүний тулд тэд анагаах ухааны салбарт саяхан Нобелийн шагналтнаар тодорсон Японы эрдэмтэн Синъя Яманакагийн шинэчлэн боловсруулсан хэд хэдэн технологийг ашигласныг Токиогийн хэвлэлүүдэд дурдсан байна.
    Ийм төрлийн анхны мэс заслыг энэ оны хоёрдугаар сард Японы эрдэмтэн Хишаши Моригути ахлагчтай эмч нарын баг АНУ-ын Пристоны их сургуулийн эмнэлэгт хийсэн байна. Тухайн үед 34 настай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараа зүрх нь зогсчээ. Зүрхний үйл ажиллагааг нь сэргээхийн тулд эмч нар зүрхний булчингийн эд эс шилжүүлэн суулгасан бөгөөд уг эд эсийг өвчтний өвчтэй элэгнээс генетикийн мэдээллийг дахин программчлах замаар гарган авсан тулгуур эснээс ургуулан авсан байна. Мэс засал амжилттай болсноор өвчтөн эмнэлгээс гарч хэвийн амьдралдаа эргэн оржээ.
    Ийм мэс засал хийлгэсэн бусад таван өвчтний бие ч мөн сайн байгаа аж. Тэдэнд хиймэл тулгуур эд эснээс ургуулан гаргаж авсан зүрхний булчингийн эд эс шилжүүлэн суулгажээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш