Олон улсын чансааны "Standard & Poors" агентлаг Испанийн урт хугацааны зээлжих эрхийн чансааг хоёр шатаар буюу "ВВВ+" байсныг "ВВВ-" болгон бууруулжээ.
Түүнчлэн тус улсын богино хугацааны зээлжих эрхийн чансааг "А-2" зэрэглэлээс "А-3" болгон бууруулснаас гадна хоёр чансаанд хоёуланд нь сөрөг таамаг дэвшүүлсэн байна.
"Standard & Poors" агентлаг ийм шийдвэр гаргах болсон нь Испанид эдийн засгийн хямрал улам газар авч байгаа болон ажилгүйдлын түвшин өссөнөөр нийгэмд дэх түгшүүртэй байдлыг улам даамжруулж, орон нутгийн удирдлага болон төв засгийн газрын хоорондох зөрчилдөөнийг улам хурцатгахад хүргэж болзошгүй байгаатай холбоотой ажээ.
Түүнээс гадна, тус улсын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, төсвийн бодлого, тэрчлэн еврогийн бүсийн эрх баригчдын явуулж буй бодлого тодорхойгүй байгаа зэрэг нь агентлагийн шинжээчдийг түгшээж байна.
Д.Жаргал