Өмнөд Африкийн дэлхийд томоохонд тооцогдох алтны уурхайн компаниуд уурхайчдын ажил хаялтыг аль болох түргэн зогсоохын тулд уурхайчдын цалинг нэмэгдүүлэх тухай саналаа үйлдвэрчний эвлэлүүдэд хүргүүлсэн байна.
"AngloGold Ashanti", "Gold Fields", "Harmony Gold" зэрэг компанийн удирдлагууд уурхайчид, өрмийн машины операторуудын цалин хөлсийг нэмэгдүүлж, бусад уурхайчдын санхүүгийн нөхцлийг сайжруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
"Файнэншл таймс" сонины цахим хуудсанд бичсэнээр, цалингийн нийт хэмжээг 3 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэхээр болсон байна. "Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал нь ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлүүдийн хооронд байгуулсан цалингийн хэмжээний талаарх гэрээтэй зөрчилдөхгүй" гэж тус сонинд дурджээ.
Хөдөлмөрийн маргааныг зохицуулах хэлэлцээнд оролцож байгаа Өмнөд Африкийн Уул уурхайн танхимын төлөөлөгч Элизе Страйдын ярьснаар, алт олборлогч компаниуд саналынх нь хариуг пүрэв гарагийн өглөө гэхэд өгөхийг шаардсан байна. Мөн энэ үед уурхайчид ажил хаялтаа зогсоосон байх ёстой аж.
Алт олборлолтоор дэлхийд гуравт ордог AngloGold Ashanti компани есдүгээр сарын 25-наас эхлэн олборлолтынхоо хэмжээг тал хувиар бууруулахаас аргагүйд хүрсэн нь тус компанийн 35 мянган ажилчны 25 мянга нь ажил хаялт зарласантай холбоотой юм.
Одоогийн байдлаар Өмнөд Африкийн 100 мянган уурхайчин ажил хаяад байна.
Д.Жаргал