Британийн дуучин Сара Брайтман сансрын жуулчны хувиар Олон улсын сансрын станц /ОУСС/ руу нисэхээр болжээ. Оросын сансрын агентлагаас нислэгт бэлтгэх зөвшөөрөл авсан гэдгээ Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын сансрын "Союз" хөлгөөр ОУСС-д очиж, тэнд 10 хоног байхаар төлөвлөж байгаа тухайгаа Брайтон ярьжээ. "Би хөгжимчин болохоос эрдэмтэн биш. Дэлхийг тойрон аялан тоглохын өмнө 2013 оны нэгдүгээр сард шинэ цомгоо гаргана. 15 сарын турш таван тивээр аялаад, дараа нь зургаан сар Москва орчмын Оддын хотхонд бэлтгэлээ хийнэ" гэж тэрбээр хэлэхдээ, энэ аялан тоглолт түүний хувьд хамгийн урт аялал болохыг тодруулжээ.
1969 онд буюу найман настайдаа сансарт хүн ниссэнийг хараад сансарт нисэх хүсэл төрж байснаа Брайтман ярьжээ. "Сансарт нисэхийг үргэлж хүсдэг байлаа. Би даруухан охин байсан болохоор мөрөөдлөө биелүүлж чадна гэж огт төсөөлж байсангүй. Харин одоо боломжтой болжээ. 2012 оны долдугаар сард Орост эмчийн үзлэгт ороод, нисэх зөвшөөрлөө авсан" гэж Британийн дуучин өгүүлсэн байна.
ОУСС руу хийх нислэгт Сара Брайтманыг чухам яагаад сонгосныг "Space Adventures" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Эрик Андерсоноос тодруулахад "тэрбээр аль хэдийнээс сансарт нисэхийг мөрөөдөж, сургалтад явах бэлтгэлээ хангасан. Сансарт байх түүнээс өөр тохирох хүн алга. Тэр хөгжимчин хүн учраас аяллынхаа талаар уран бүтээлдээ тусгаж чадна. Нислэгийн дараа төрсөн сэтгэгдлээ сая сая хүнд илэрхийлж чадвал үнэхээр гайхалтай байх болно" гэжээ.
З.Амгалан