logo
Иорданд сонгуулийг ирэх оны эхээр явуулахаар болжээ.

Иорданд сонгуулийг ирэх оны эхээр явуулахаар болжээ.

2012/10/12
Иорданд хугацаанаас өмнөх сонгуулийг 2013 онын эхээр явуулахаар болжээ. САНА агентлагийн мэдээлснээр, сонгуульд бэлтгэх ажлыг өчигдөр томилогдсон Ерөнхий сайд Абдалла ан-Нуссурын Засгийн газарт даалгасан байна.
    Иорданы парламентын одоогийн доод танхимын бүрэлдэхүүн ажлаа хүлээж аваад удаагүй байгаа юм. Тус улсын ван II Абдалла өнгөрсөн долоо хоногт хууль тогтоох байгууллагыг тараасан билээ. Иорданы сөрөг хүчнийхэн шинэчлэлийн үйл явцыг түргэтгэхийг шаардсаар байгаа юм. Фаиз ат-Тарауна тэргүүтэй Засгийн газар Үндсэн хуулийн 74 дүгээр заалтын дагуу шууд огцорчээ.
    Хаант улсад сонгуулийг явуулахын тулд анх удаа Сонгуулын дээд комиссыг байгуулах бөгөөд тус байгууллага нь сонгууль явуулах өдрийг товлох юм.
    Хуулийн дагуу шинээр сонгогдох Ерөнхий сайд нь туршлагатай улс төрч байх болно. Петра агентлагийн тэмдэглэж байгаагаар, ан-Нуссур нь хааны томилсон хамгийн сүүлчийн Ерөнхий сайд болох ажээ. Хугацаанаас өмнөх сонгуулийг явуулсны дараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентаар батлах бөгөөд энэ нь хаант улсын улс төрийн амьдралд "Арабын хавар" шууд нөлөөлж буйг харуулах болно гэж ажиглагчид үзэж байна.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш