Афганистаны шашны зүтгэлтэн Мир Фарук Хурсини "Гэм зэмгүй лалын шашинтан" киног бүтээгчийн толгойг авчирч өгсөн хүнийг 300 мянган доллароор шагнахаар амласан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.
Хурсини нь Афганистаны баруун нутаг дахь Герат муж дахь лалын шашны 450 гаруй сургуулийг нэгтгэсэн шашны байгууллагын төлөөлөгч аж.
Үүнээс өмнө Пакистаны Хайбер мужийн парламентын дэд дарга асан Пахтунхва Икрамулла Шахид уг киног бүтээсэн хүний толгойг 200 мянган доллароор үнэлсэн бол Пакистаны Төмөр замын сайд Хажи Гулам Ахмад Билур 100 мянган долларын шан амласан байна.
Америкийн хэвлэлд мэдээлснээр, киног бүтээсэн Накула Бассели Накула гэгчийг есдүгээр сарын 27-нд Лос-Анжелес хотноо баривчилжээ. Харин Накула өөрийгөө киноны найруулагч биш, кино зургийг авсан компанид зохион байгуулалтын асуудал хариуцдаг хэмээн мэдэгдэж байгаа юм.
З.Амгалан