logo
Ромни Ерөнхийлөгчөөр сонгогдвол Сирийн босогчдыг зэвсэглэнэ

Ромни Ерөнхийлөгчөөр сонгогдвол Сирийн босогчдыг зэвсэглэнэ

2012/10/12
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни Обамагийн одоогийн ойрхи Дорнодод явуулж байгаа бодлогыг шүүмжлээд хэрэв тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол Ойрхи Дорнодын асуудлаар Обамагаас илүү зоргигтой шийдэмгий алхамуудыг хийхээ мэдэгдлээ. Тэрээр “Би ноён Ерөнхийлөгч Обамагийн чөлөөт, аюулгүй, хөгжиж цэцэглэсэн, АНУ-ын холбоотон Ойрхи Дорнодын улс орнуудыг  бий болгохыг хичээж найдаж байгааг ойлгож байна. Би энэ тал дээр Барак Обаматай санал нэг байна. Гэхдээ найдвар бол стратеги биш. Стартеги бол асуудлыг шийдвэрлэх системтэй төлөвлөгөө” гэж Виржиния мужийн Цэргийн Институтэт зочлохдоо хэлсэн үгэндээ дурьджээ. Тэрээр дарангуйлагч Башар Ассадын дэглэмийг унагахын тулд АНУ-ын эрх ашигт нийцсэн бодлого явуулж, АНУ-аас дэмжлэг авахыг хүссэн босогчдыг зэвсэглэх хэрэгтэй. Башар Ассадын танк, их буу, хуягт, пулемёт, байлдааны онгоцны эсэрг нүцгэн гараар тулалдаж байгаа эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байгаа босогчдод тусалж, тэднийг зэвсэглэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн халз мэтгэлцээнд Ромни илүүрхэж нэр хүндээ өсгөөд авсан. Дараагийн мэтгэлцээн энэ сарын 16-нд болно. Ирэх мэтгэлцээний гол сэдэв АНУ-ын гадаад бодлого. Тиймээс Ромни эртнээс Обамагийн авч хэрэгжүүлж, явуулж байгаа гадаад бодлогыг шүүмжилж эхлээд байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш