logo
Х.Тэмүүжин: Саяхан албан тушаалаасаа халагдсан цагдаагийн хэдэн дарга нар “Чамайг ална шүү” гэсэн захиаг бичсэн

Х.Тэмүүжин: Саяхан албан тушаалаасаа халагдсан цагдаагийн хэдэн дарга нар “Чамайг ална шүү” гэсэн захиаг бичсэн

2012/10/12
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хаягласан нэргүй  захидал ирсэн тухай бид өчигдөр мэдээлсэн .  Өнөөдөр  хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин  энэ тухай тайлбар хийлээ.

Тэрээр “Энэ захиаг хэн бичсэн нь тодорхойгүй байна. Захидлыг уншихад болхи, бүдүүлэг, зүгээр л нэг хараалын үгээр сүрдүүлсэн мэт харагдаж байгаа ч цаанаа нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн хүн бичсэн нь тодорхой. Захидлын утга санааг харахад  долдугаар сарын нэгэнтэй холбоотой генерал нар бичсэн юм шиг харагдуулахаар хичээсэн байсан.

Гэхдээ үүнийг саяхан  албан тушаалаасаа  халагдсан цагдаагийн хэдэн дарга нар, бүлэг этгээдүүд бичсэн гэж  бодож байна. Хууль зүйн сайдад ийм захиа ирүүлж чадаж байгаа юм чинь бусад энгийн иргэд, албан хаагчдад ямархуу дарам шахалт ирдэг нь үүнээс тодорхой харагдаж байна. Цаашид ч надад хаягласан иймэрхүү “Хайрын захиа” олон ирэх байх. Тэгэхдээ би энэ бүхэнд бууж өгөхгүйгээр өөрийн эхэлсэн ажлыг заавал дуусгах болно. Хэрвээ миний хэлээд хүсээд байгаа хууль, цагдаагийн дэд бүтцийг шийдчих юм бол иймэрхүү захианы эздийг бид тэр дор нь  илрүүлж чадна”  хэмээсэн юм.

Мөн тэрээр эмнэлгийг оффис болгох шийдвэрийг албан ёсоор гаргаагүй байгаа бөгөөд судалж буй гэдгээ дахин дахин илэрхийлж байлаа.

О.Одонтуяа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш