logo
Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын 67 жилийн ой тохиолоо

2012/10/12
Лхагва гаригт Умард Солонгосын Хөдөлмөр Нам үүсгэн байгуулагдсаны 67 жилийн ой тохиолоо. Гэхдээ энэ жил эрх баригч намын ойг тохиолдуулан томоохон арга хэмжээ зохион байгуулсангүй. Нийслэл Пхеньян хотын оршин суугчид Мансу ууланд гарч мөнхийн ерөнхийлөгч гэгддэг Ким Ир Сен болон түүний хүү, их удирдагч Ким Чен Ир нарын аварга хөшөөнд цэцэг өргөсөн байна. Өнгөрөгч 12-р сард Ким Чен Ир нас барсны дараа түүний хөшөөг энэ оны эхээр нэмж босгосон билээ.
Төрийн мэдлийн "KCNA" агентлагаас мэдээлснээр Ким Чен Ун мягмар гаригийн шөнө дунд өнгөрсний дараахан эцэг өвөө хоёрынх нь шарил хадгалагдаж буй газарт очиж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Хойд Солонгосын албан ёсны түүхэнд бичсэнээр Ким Ир Сен Солонгосын Хөдөлмөрийн Намыг 1945 онд байгуулж байжээ. Энэ намын бэлгэ тэмдэг нь ажилчид, фермерүүд, сэхээтнүүдийг төлөөлсөн алх хадуур байдаг юм. Намын ойг тохиолдуулан энэ долоо хоногийн эхээр Пхеньян хотын хаа сайгүй намын туг болон зурагт хуудсуудыг байрлуулжээ.
Умард Солонгосын Хөдөлмөрийн Намын 65 жилийн ойгоор буюу 2010 оны 10-р сард цэргийн сүрт жагсаалыг зохион байгуулж байсан. Тухайн үед Ким Чен Ир одоогийн удирдагч Ким Чен Уны хамт олны өмнө гарч байжээ.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш