logo
Нийслэлийн МАН-ын xopoo байраа суллажээ

Нийслэлийн МАН-ын xopoo байраа суллажээ

2012/10/12
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн наймдугаар сарын 28-нд Нийслэлийн МАН-ын хороонд хотын өмчийн байрыг суллаж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн.

Уг шаардлагыг хүргүүлсны дараа МАН-ын гишүүд хотын даргыг улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна гэж шүүмжлэн, түрээсийн байрнаасаа гарах дургүй байгаагаа мэдэгдэж байсан.

Гэсэн ч нийслэлийн МАН-ынхан байраа нийслэлийн өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингээд хоёр хоногийн өмнө уг байрнаасаа нүүж эхэлсэн бөгөөд өчигдөр нийслэлийн өмчид бүрэн хүлээлгэж өгчээ.

Нийслэлийн МАН-ын хороо хуучин байрлаж байсан “Тэнгис” кино театрын хажууд байрлах “Окта” төвийн байрандаа нүүж очсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш