logo
Дэлгэрхааны ордыг 1.06 тэрбум ам.доллараар үнэлэв

Дэлгэрхааны ордыг 1.06 тэрбум ам.доллараар үнэлэв

2012/10/12

Үндэсний уул уурхайн “Бэрх-Уул” компани Хэнтий аймгийн Батноров сумын Дэл­гэр­­хааны жоншны ордын нөөцийн тайланг ал­бан ёсоор гаргасан тухай “Mining Weekly” сайт мэдээл­жээ. Олон улсын N1 43-101 стандартаар батал­сан хүдрийн агууламж нь 33.7 хувь бөгөөд энэ нь өндөр зэрэглэлд тооцогддог аж. Нийт 19 сая тоннын батал­гаат нөөцтэй энэхүү ордын олон улсын үнэлгээ нь 1.06 тэр­бум ам.доллар болж бай­гаа гэнэ.

Дэлгэрхааны ордод одоогийн байдлаар 1800 тууш метрийн цооногууд гаргасан байгаа юм байна. Түүнчлэн ордыг бүрэн ашиг­лахын тулд ТЭЗҮ батлах аж­лыг эхлүүлжээ. Энэ ажил 2013 оны дундуур дуусах бөгөөд ордын загварчлалыг гар­гахын тулд гурван хэм­жээст аргачлал ашиг­ласан нь Монголын уул уур­хайд шинэ зүйл болсон аж.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш