Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш халаа сэлгээг ёстой л ангаж цангасан шинжтэй хийсээр байна. Мэдээж хэрэг шинэ Ерөнхий сайд өөрийн багаараа ажлаа явуулалгүй яах вэ. Энэ бол соёлт нийгэмд байдаг л үзэгдэл. Гэхдээ бүлэг фракцаараа наймаалцаж байгаад л чинийх, минийхээрээ хуваалцаж аваад ажлын туршлага, авьяас билиг, дадлыг нь ч харалгүйгээр хоморголон халаад баярлаж хөөрсөн улс хоолондоо орцгоож байгаа нь харахад дотор муухайрмаар.
Засгийн газрын сандал суудлын хуваарилалт дуусах дөхөж араас нь хувьчлалын цуурай хадааж ханцуй дотроо алга таших нөхөд хоёрдугаар ээлжинд хоолондоо орохоор тэсч ядан буй. Үүний хамгийн их анхаарал татсан хувьчлал бол яах аргагүй МИАТ. МИАТ-ийг ашиггүй, ахиж дэвших боломжгүй тухай мессежийг нийгэмд хаях замаар хувьчлалд бэлтгэсээр гурав дахь парламентынхаа нүүрийг үзэх гэж байна. Хувьчлах газруудын хар жагсаалтад ордог ч ашиг сонирхлын зөрчлөөс болоод эл асуудал хойшлогдсоор ирсэн нь ч нууц биш.
Арлын Японы сүмогийн дэвжээнд монголчууд ноёлох замыг нээсэн мэхний их дэлгүүр Д.Батбаяр 2006 онд зодог тайлсан. Тэр зодог тайлангуутаа л их улс төрд хүч үзэхээ мэдэгдэн ИЗН, тухайн үеийн МАХН, Ардчилсан нам гээд бүгдтэй нь уулзан өөрийгөө эвтэйхнээр санал болгосон. Мэдээж хэрэг Д.Кёкүшюзан Батбаярт хэн юу амлах нь хамгийн гол асуудал байхад хүндэлдэг бөхөөр нь даллан нэг суудал авах нь намуудад чухал байсан.
Чухам ийм уралдаанд Ардчилсан нам ялалт байгуулж Д.Кёкүшюзан Батбаярт МИАТ- ийг хувьчилж авахад тусална гэсэн амлалтаар намдаа элсүүлж дөнгөсөн. МИАТ-ийг япончууд хамгийн их сонирхож, түүний гүүр нь Д.Кёкүшюзан Батбаяр болох тохироог ч тухайн үедЭэ аман хэлбэрээр хийсэн гэдэг юм билээ. Гэвч том тохироо тухайн үед нам нь сөрөг хүчин болсноор биеллээ олоогүй бол өдгөө олонхийн хүчээр Ардчилсан нам Д.Кёкүшюзан Батбаярт “өрөө” төлөх гэж байна. МИАТ гэдэг их айл юм болохоор мэр сэр өрсөлдөгчид ч өнгөрсөн хугацаанд бий болж мэхний их дэлгүүрийн барааг барагдахад хүргээд байгаа тухай ч яриа гарах болсон. Ямартай ч парламентын танхимд үүрэг багатайхан дөрвөн жилийг өнгөрөөсөн Д.Кёкүшюзан Батбаяр өдгөө МИАТ-ийг авахад бүх хүчээ хаяж байгаа.
Түүгээр ч зогсохгүй сонгуулийн хөрөнгийг нь даасан нэгнийг дэд сайдад суулгахаар өнгөрсөн хугацаанд ихээхэн гүйсэн тухай улс төрийн хүрээнд яригдаад өнгөрсөн. Харин томилогдоод байгаа дэд сайд нарын чухам хэн нь Д.Кёкүшюзан Батбаярын сонгуулийн мөнгийг гаргаж шагнал хүртсэнийг нэр усаар нь тодорхой мэдэж дөнгөсөнгүй ээ.
Баян хүнийг балиашигласныг бодоход овоохон хөрөнгөтэй нэгэн болж таарах гээд байгаа юм. Харин 20 мянган хүн Японд гаргана гээд дөнгөөгүйгээсээ болж сонгинохайрханчуудад нүүргүй болсон тэрбээр төрсөн нутаг Ховддоо ихээхэн итгэл найдвар тавьж байсан гэдэг. Иймээс ч гавьяат эхнэрээрээ гоён сонгуулийн пиараа хийсэн бөгөөд голлон гэргий нь яриа ухуулга хийж явсан нь сонгуулийн сурталчилгааных нь алдаа байсан гэцгээдэг юм билээ. Намын даргатайгаа нэг тойргоос сонгогдож, их ойр гэх үндэслэлээр түүнийг шинэ Засгийн газарт ямар байр эзлэх бол гэж харж байсан 'ч хойш суугаад өнгөрсөн нь ийнхүү эхнээсээ амласан МИАТ-ээ л авахаар тооцоолон байснаас үүдэлтэй байжээ. Ийнхүү Ардчилсан намын эрх баригчдын хийх дараагийн том ажлын нэг МИАТ-ийн хувьчлалын асуудлыг хөшигний ард наймаалцаад эхэлсэн байна. Харин хэдэн жил дараалан хүлээж байгаа Д.Кёкүшюзан Батбаяр япончуудтайгаа хэдий болтол шанаагаа тулан санаашрахыг харах л үлдлээ.
M.Mөнхчимэг
Эх сурвалж: "Өдрийн шуудан"