logo
В.И.Лениний хөшөөг маргааш буулгана

В.И.Лениний хөшөөг маргааш буулгана

2012/10/13
Улаанбаатар зочид буудлын өмнө байрлах 58 “настай” В.И.Лениний хөшөөг нийслэлийн өмчөөс хасч, буулгах шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан билээ.

Үүний дагуу Нийслэлийн Өмчийн газар уг хөшөөг энэ ням гаригт буулгахаар болжээ. Гэхдээ хөшөөг зүгээр буулгаад хаяхгүйгээр дуудлага худалдаанд оруулж зарах гэнэ.

Дуудлага худалдааны анхны үнэ 400 мянган төгрөгөөс эхлүүлэх аж. 1990 онд И.В.Сталинийн хөшөөг буулгаж байсан бол энэ удаад Лениний хөшөөг ч бас буулгах нь ээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш