Уул уурхайн компаниуд үе дамжин амьдарч ирсэн малчдын бэлчээр нутаг, байгал орчныг сүйтгэж, улмаар үр хүүхдүүдэд нь амьдрах орчин үлдээхээргүй болгож байгаад малчид маш ихээр санаа зовниж, хэнд хандахаа мэдэхгүй болжээ.
Тэд энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ашигт малтмалын газарт хандсан байна. Мөн уул уурхайн компаниудтай уулзахад “бид хууль ёсоор үйл ажиллагаа эрхэлж байна. Хуулийнхаа дагуу лицензээ авсан” гэж хариулдаг гэнэ. Сум орон нутгийн удирдлагууд нь “бидний оролцоо энд байдаггүй” гэж асуудлыг өөрсдөөсөө холдуулдаг аж. Харин Ашигт малтмалын газраас “орон нутгийн удирдлагууд хариуцна” гэсэн хариу хэлдэг байна. Аргаа барсан малчид алс хол говийн дөрвөн аймгаас олон км зам туулан ирж хэвлэлийнхэнд хандлаа.
Одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан газар нутгийн 13400 га орчим газар эвдрэлд орсон бөгөөд үүний улмаас томоохон хэмжээний малын бэлчээр сүйджээ. Бэлчээрээс гадна ургамал ногоо, ан амьтан ховордож, ундны усны хомсдолд орсон байна. Мөн дутуу төрөлт, зулбалт, ургийн гажилт, төрөл бүрийн харшил, бронхит зэрэг өвчнүүд илэрч, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учраад байгаа ажээ.
Малчид энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ашигт малтмалын газарт хандсан байна. Мөн уул уурхайн компаниудтай уулзахад “бид хууль ёсоор үйл ажиллагаа эрхэлж байна. Хуулийнхаа дагуу лицензээ авсан” гэж хариулдаг гэнэ. Сум орон нутгийнхан нь “бидний оролцоо энд байдаггүй” гэж асуудлыг өөрсдөөсөө холдуулдаг аж. Харин Ашигт малтмалын газраас “орон нутгийн удирдлагууд хариуцна” гэсэн тул бид одоо хэнд хандахаа мэдэхгүй байна” гэлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Л.Батцэнгэлийн ярьж буйгаар “Оюутолгой” компани гүний хоолойн усыг үйлдвэрлэлд ашиглахаар болсон ч гүний усыг үйлдвэрлэлд ашиглах хэмжээний хангалттай хүрэлцээтэй эсэхэд Усны газраас баталгаажуулж өгөөгүй ажээ. Мөн Тавантолгойд ч малын бэлчээрт сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа ихээр явуулж байгаа бөгөөд эргээд нөхөн сэргээлт хийдэггүй нь ихээхэн хор хөнөөл дагуулж байгаа гэнэ.Түүний ярьж буйгаар малын бэлчээр сүйдэж цэвэр усны хомсдолд орсноос малаа услах усгүй болж байгаа нь нутгийн иргэд хоорондоо муудалцах нэг шалтгаан болж байгаа аж.
Харин тус аймгийн Гурван тэс суманд ашиглалтын болон хайгуулын 60 гаруй лиценз байдаг ба одоогоор гурван том нүүрсний уурхай ажиллаж байгаа ажээ. Эдгээр уурхайнуудыг үйл ажиллагаа эрхэлж эхэлснээс хойш сумын урд хэсэг бүхэлдээ ус, ургамалгүй болсон байна.
Сумын малчин н.Ариунаа “Шинээр Жавхлант орд, Зэлмэ зэрэг нүүрсний уурхай байгуулагдах гээд байгаа учир бид эрчимтэй тэмцэж байна. Бэлчээрээс гадна хулан, хавтгай, хар сүүлт, аргаль, янгир зэрэг амьтад ховордож үгүй болох аюул нүүрлээд байна. Болно, бүтнэ гэж хүлээсээр байтал арав гаруй жилийн дараа бид ямар ч амьдрах нөхцөлгүй болох нь” гэлээ.
Ингээд эрх ашгаа хамгаалахын төлөө малчид хүний эрхийн олон улсын бага хуралд оролцсон байна. Цаашид дахиж уурхай нээх үйл явцыг таслан зогсоох, одоо үйл ажиллагаа эрхэлж байгаад нь хариуцлагатай уул уурхай явуулах тал дээр анхаарал тавин ажиллахаар сэтгэл шулуудаад байгаа гэнэ.