Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 1-5 ангийн 200 гаруй хүүхэд өнгөрсөн сард “Үдийн цай”-нд хордсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байсан. Хоолны хордлогоор өвчилсөн байх сэжигтэй тохиолдол гарсан даруйд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, ХӨСҮТ-ын ажлын хэсэг ажиллаж тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүд тухайн үед үзэмтэй будаанаас хордсон болохыг тогтоосон байна.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын эрүүл зүйн нян судлалын шинжилгээний сорьцонд авсан цагаан будаанд / Bacillus cereus /1 гр-д/ 5*105/байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байжээ. Тодруулбал, энэ нь дутуу болгосон будаан дээр урьд өдөр нь агшааж хонуулсан будааг хольсон, үзэмтэй будааг тасалгааны температурт зориулалтын бус саванд хадгалж улмаар хоол олголтын температурын горимыг баримтлаагүй, хоолонд хэрэглэхээр авсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүнсний аюулгүйн баталгаагүй болох нь шинжилгээний дүнгээр батлагджээ.
Иймд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн гуанзны үйл ажиллагааг 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Мөн Хан-Уул дүүргийн 15 сургуулийн захирал, сургалтын менежер, эмч нийт 31 хүнийг хамруулан, дээрх үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сургалт зохион байгуулж, сэрэмжлүүлэг өгсөн байна.
Тус шалгалтын хүрээнд бэрээсэнд хэрэглэсэн “Аньшань” цагаан будааг худалдаалж байсан “Хар хорин” худалдааны төвд шалгалт хийн давтан шинжилгээнд дээж авч лабораторид шинжлүүлэхэд шинжилгээгээр будаа бохирдолгүй гарсан байна.
Уг шалгалтаар 34 дүгээр сургууль дээр гарсан тохиолдол нь “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй хоол, хүнсний бүтээгдэхүүнд тавих дотоод хяналт хангалтгүй, хоолны бэлдэц, бэлэн гарсан хоолыг хадгалалтын горимын дагуу хадгалж, зөөвөрлөөгүй, олгох температурын горимыг мөрдөөгүй, бүртгэл хөтлөөгүй олгосон нь нянгийн бохирдол үүсгэсэн, шинжилгээний дүнгээр бэрээсээнд хэрэглэгдсэн цагаан будаанаас Bacillus sereus илэрсэн, Bacillus sereus-ийн суулгалт, хордлогот төст хэлбэрүүд хавсарч явагдсан, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн зэргээс үндэслэн хоол хүнсээр дамжих Bacillus sereus-ээр үүсгэгдсэн хордлогот халдварт өвчин гарсан хэмээн дүгнэсэн байна.
Мөн эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрсэн сурагчид есдүгээр сарын 24-нөөс эхлэн хичээлдээ 100% ирсэн бөгөөд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн сурагч эмнэлгээс гарч, шинж тэмдэг илэрсэн бүх хүмүүс бүрэн эдгэрсэн талаар мэдээллээ.
Цаашид Сургуулийг зориулалтын шаардлага хангасан гал тогоотой болгох, шаардлага хангасан гал тогоотой болгох хүртэл халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг түр зогсоох, дотоодын хяналтыг сайжруулах, гуанзны ажилчдад хоолны хордлогот халдвараас сэргийлэх, хоолны технологийн талаар тусгай хөтөлбөр боловсруулан сургалт явуулж хэвших, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлт баталгаажилтгүй бүтээгдэхүүнийг “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэхгүй байх зэрэг шаардлага тавьжээ.
Н.Туяа