ХБНГУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих газрын мэдэгдсэнчлэн 11 мянган хүүхэд, өсвөр насныханд гэдэсний халдвар тараасан гэх Хятадаас Германд импортолсон, хөлдөөсөн гүзээлзгэнээс нян илрээгүй байна. Энэ тухай БНХАУ-ын Чанарын хяналт, хөл хорионы асуудал хариуцсан улсын ерөнхий газар мэдэгдлээ.
Тус газрын мэдээлснээр "хөлдөөсөн жимсийг Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн үйлдвэрээс нийлүүлсэн. Шинжилгээний дүнгээс үзвэл, жимснээс аюултай бодис илрээгүй байна". Энэ онд Германаас гадна найман улсад уг үйлдвэрээс гүзээлзгэнэ нийлүүлсэн бөгөөд ийм асуудал гараагүй гэдгийг баримт бичигт дурджээ.
Хоёр долоо хоногийн өмнө ХБНГУ-д халдвар авсан эхний тохиолдол бүртгэгдсэн билээ. Зүүн Германы цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд голдуу халдвар авсан байна. Бөөлжих, ходоод хямрах шинж тэмдгээр өвчин илэрчээ. Германы "Sodexo" компани БНХАУ-аас авсан гүзээлзгэнийг өглөөний болон үдийн цайны орцод хийж боловсролын байгууллагуудад нийлүүлснийг шинжээчид тогтоосон юм.
З.Амгалан