Өмнөд Солонгосын шүүхээс "Аpple" компанийн хүсэлтийг хүлээн авч, "iPhone" болон "iPad" төхөөрөмжүүдийнх нь хэд хэдэн загварын борлуулалтыг хориглох тухай "Samsung" компаниас наймдугаар сард гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.
Өнгөрөгч наймдугаар сард Сөүлийн шүүх "Apple" болон "Samsung" компанийг хоёуланг нь бие биенийхээ патентын эрхийг зөрчсөн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Мөн "Samsung"-ийн Galaxy гар утасных нь S, SII болон Nexus загвар, Galaxy Tab болон Galaxy 10.1 таблет түүнчлэн "Apple" компанийн iPhone 3GS, iPhone4 болон "iPad" планшет компьютерынх нь эхний болон хоёр дахь загварыг Өмнөд Солонгосийн зах зээлд худалдаалахыг хоригложээ. Харин гар утасны зах зээлд дэлхийд тэргүүлэгч тус хоёр компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмжүүдийнх нь сүүлийн загваруудыг худалдаалахыг хориглоогүй байна.
Шүүх "Apple"-ийн өргөдлийг хүлээн авч, тус компанийн бүтээгдэхүүнүүдийг Өмнөд Солонгосын зах зээлд худалдаалахыг хориглох хүсэлтийг хүчингүй болгожээ. Энэ шийдвэрийг шүүхээс наймдугаар сард гаргасан шийдвэрийг давж заалдах хэргийг хянан хэлэлцэх ажиллагааг дуусахаас өмнө гаргасан гэж шүүхийн төлөөлөгч Ким Мүн Сунг мэдэгдсэн байна. Харин "Apple" компанийнхан энэ мэдээллийн талаар тайлбар өгсөнгүй.
Шүүхээс мэдээлснээр, "Samsung" компани өөрийнх нь бүтээгдэхүүнүүдийн борлуулалтын хоригийг цуцлахыг хүссэн өргөдөл гаргаагүй байна. Өмнөд Солонгосын компанийн төлөөлөгчид шүүхээс гаргасан шийдвэрт тайлбар өгөхөөс татгалзжээ. "Apple" болон "Samsung" компанийн хоорондох патентын маргаан 2011 оны хавраас хойш үргэлжилж байгаа юм.
Д.Жаргал