Хулганууд аяыг тогтоож, дуулдаг авьяастай болохыг саяхан нээсний дараа тэд хоолой нийлүүлэн дуулдаг чадвартай болохыг бас нээж шуугиан дэгдээлээ. Америкийн Дьюка болон Тулейн Их сургуулиудын эрдэмтэд туршилтын замаар ийм дүгнэлтэд хүрсэн байна. Нэг торон дотор эм хулганатай байгаа хэд хэдэн эр хулганууд бүгдээрээ дуулж эхэлдэг байна. Эхний дуулж байгаагаа дараагийнх нь залган авч бүгдээрээ нэгэн найрал дууны ансамбль болон дуулдаг байна гэж тэдний илтгэлд өгүүлсэн байна. Хулганууд дуулж байх үедээ зэрэгцээд дуулж байгаа хөршийнхөө дууны өнгөнд тааруулан дуулдаг байна. Амьдны ертөнц дотор хоолой нийлүүлэн зөвхөн шувууд л дуулдаг гэж урьд нь үзэж байсан юм. Харамсалтай нь хүний чих хулгануудын найрал дууг хүлээж авч чадахгүй юм. Учир нь тэд 50-100 килогерцийн үелзэл дээр дуулдаг юм. Хүмүүс хулгануудын дууны зарим нэг нотыг л сонсдог ба тэр нь час хийх шиг л сонсогддог байна.