logo
Энрике Каприлес гандан буурсангүй...

Энрике Каприлес гандан буурсангүй...

2012/10/15
Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд социалист удирдагч Уго Чавезад ялагдсан Энрике Каприлес пүрэв гаригт Миранда мужийн амбан захирагчийн сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгджээ. 10-р сарын долоонд болсон сонгуульд оролцсон нийт Венесуэлчуудын 55 хувь нь Чавезад саналаа өгсөн бол 44 хувь нь Каприлесийг дэмжсэн билээ.
Каприлес дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ 12-р сард болох амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлснээ зарлажээ. Тэрээр 2008 онд Чавезтай ойрын холбоотой ажилладаг улс төрчийг ялж, Миранда мужийн захирагчаар сонгогдож байсан аж. Каприлес өнгөрөгч зургадугаар сард энэ албан тушаалаа хүлээлгэн өгч, ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлсэн байна.
Миранда нь Венесуэлд хүн амынхаа тоогоор хоёрдугаарт бичигддэг муж бөгөөд энэ мужид нийслэл Каракас хот хамаардаг. Парламентын гишүүн байсан Каприлес мужийн амбан захирагчаар сонгогдохоосоо өмнө Каракас хотын Барута дүүргийн засаг даргаар ажиллаж байжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш