Тавин найман жилийн өмнө боссон В.И.Ленийн хөшөөг өнгөрсөн Ням гарагт 12.30 цагт буулгалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Харин хөшөө байсан газарт долдугаар сарын 1-ний үймээнийн үед амиа алдсан таван залууд зориулан дурсгалын хөшөө босгох саналыг албаны хүмүүс гаргаад байгаа гэнэ. Мөн 1941 онд Оросын Омск хотод цаазлуулсан Монголын Улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөг босгох саналыг хүргүүлж байжээ. Лениний хөшөөний дуудлага худалдааг нээлттэй явуулах бөгөөд өмнө нь үнэлгээний компаниар үнэлүүлэх аж.