logo
Хүчингийн хэрэг давтан үйлдсэн Д.Ганбаатарыг шүүнэ

Хүчингийн хэрэг давтан үйлдсэн Д.Ганбаатарыг шүүнэ

2012/10/15
Өнөөдөр 09.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд насанд хүрээгүй хүүхэд давтан хүчиндсэн Д.Ганбаатарыг шүүнэ. Хуралд шүүгчээр Ү.Түмэнжаргал, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын хяналтын прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Н.Болорцэцэг, Н.Ариунтариа, М.Алтанцэцэг, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгчөөр Д.Анужин, Н.Оюун-Эрдэнэ, Ж.Нансалмаа, Г.Жавзандулам нар оролцох юм.

Эх сурвалж: "Монголын Мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш