logo
Хадгаламжаас татвар авна

Хадгаламжаас татвар авна

2012/10/15
УИХ-аар хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд иргэдийн банкинд хадгалуулсан мөнгөнөөс хүүгийн татвар авахаар тусгаад байна.

Гэхдээ хадгаламж бүрээс авахгүй, нэг банкинд 100 саяас дээш төгрөг хадгалуулсан иргэдийн хадгаламжид хүүгийн татвар ногдуулахаар ярьж байгаа юм.

Иргэд нийтдээ банкинд 4.6 их наяд төгрөгийн хадгаламжтай байдаг ч түүний 97 хувь нь цөөхөн хэдэн хүний хадгаламж ажээ. Тиймээс их хэмжээний хадгаламжтай, тэр хэрээрээ өндөр хүү авдаг иргэдэд татвар ногдуулахаар болоод байна.

Эх сурвалж: "Улстөрийн тойм"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш