logo
Талибуудад буудуулсан Пакистан охиныг Англид хүргэлээ

Талибуудад буудуулсан Пакистан охиныг Англид хүргэлээ

2012/10/16
Талибуудад буудуулж хүндээр шархадсан Пакистанд охинд эмчилгээ хийхээр Англид хүргэж ирсэн байна. 14 настай Малала Юсуфсай охидод боловсрол олгохыг дэмжиж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байжээ. Гэвч өнгөрөгч  мягмар гаригт хэсэг зэвсэгтэй этгээдүүд түүнийг сургуулиасаа гэр лүүгээ явж байхад нь буудсан байна. Тэд Малалаг барууны соёлыг түгээж байна хэмээн буруутгаж, ийм үйлдэл хийсэн аж. Одоо түүний биеийн байдал сайнгүй байгаа юм байна.
Талибууд Малалагийн амьдардаг Сват хөндийд орших охидын сургуулийн үйл ажиллагааг зогсоосны дараа тэрээр гурван жилийн турш охидын боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж, олонд танигджээ. Түүний үйл хэргийг өндрөөр үнэлж нэр хүндтэй одон медалиар шагнасан ч амь насанд нь заналхийлсэн тохиолдлууд ч гарч байсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш