Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын их сургуулийг оюутан элсүүлэх журамд хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзсэн байна.
Тодруулбал, МУИС-ийн захирлын зөвлөлийн шийдвэрээр баталсан "МУИС-д хандиваар хүүхэд элсүүлэх журмыг үндэслэн" тус сургуульд хандиваар элсэгчтэй гэрээ байгуулан хандивын орлогыг "МУИС" хөгжлийн сангийн "ХААН", "Хадгаламж" банкны дансанд төвлөрүүлсэн байжээ.
Түүнчлэн хандиваар элсэгчтэй гэрээ байгуулахдаа "МУИС-д хандиваар элсүүлэх журам"-ыг үндэслэн харилцан тохиролцож байгуулдаг гэсэн боловч энэхүү журам нь хүчин төгөлдөр бус байсан аж. Мөн суралцагчдаас МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандивыг сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотойгоор 50 сая төгрөгийн зарцуулалт хийснээр Авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн холбогдох зориулалтыг зөрчсөн гэнэ.
Түүнчлэн МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчин, ажилтны ам бүлд багтдаг төрсөн хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, босго онооноос доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрийг төлөхөөр зохицуулсан нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна.
Иймээс Авлигатай тэмцэх газраас МУИС-д арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлжээ.