Монгол Улсын иргэн бүр ухаалаг цахим иргэний үнэмлэхтэй болсон. Өмнөх иргэний үнэмлэхийн мэдээллүүд дээр нэмэгдээд биеийн давхцалгүй өгөгдлийн мэдээлэл буюу гарын хурууны хээ, үнэмлэх олгосон байгууллагын нэр, олгосон он, сар, өдөр, иргэний бүртгэлийн дугаар, тусгай тэмдэглэгээ зэргийг байрлуулсан байгаа юм. Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цахим үнэмлэхээ гэсэн, үрэгдүүлсэн иргэд 15 мянган төгрөгөөр авахаас гадна төлбөр тооцоо хийж болох тараар яригдаж буй. Үүний хажуугаар сүүлийн үед цахим үнэмлэхийн зураг шаардлага хангахгүй, мэдээлэл зөрсөн зэрэг зөрчил гарсан. Харин иргэд ухаалаг үнэмлэхийн талаар ямар бодолтой байгаа талаар сонирхлоо.Ургийн овог буруу бичсэн байсан
Ургийн овог буруу бичсэн байсан
Баянзүрх дүүргийн иргэн Ж.Чулуунбаатар:
-Цахим үнэмлэхээ аваад удаагүй байна. Саяхнаас энэ үнэмлэхээр гүйлгээ хийж болно гэж сонссон. Гэхдээ ямар байдлаар гэдгийг сайн мэдэхгүй. Энэ үнэмлэхний талаар нэг зүйл хэлэхэд зураг нь ямар ч чанарын шаардлага хангаагүй. Анх эх орны хишиг хувь өгөх үүднээс гарын хээ авсан шүү дээ. Гэтэл хурууны хээгээ өгөх гээд очиход нэг хүн зураг авсан. Тухайн хүн ямар ч мэргэжлийн бус. Тэр тусмаа иргэний үнэмлэхний зураг тухайн хүний нүүр царай байх ёстой. Түүнээс биш ямар ч мэргэжлийн бус хүн зураг аваад тавьж болохгүй. Мөн ургийн овог дээр шал өөр хүний нэр бичсэн байна лээ. Үүнээс гадна иргэд шилжих хөдөлгөөн хийх бүртээ иргэний ухаалаг үнэмлэхээ шинээр авах юм гэсэн. Тийм зүйл байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр манай нийгмийн амьдрал ямар байгаа билээ. Мөнгөтэй нэгэн байхад юу ч үгүй иргэн ч байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй иргэдэд энэ нь асуудал болно. Өмнө нь шилжүүлэг хийхэд хороо, наалт наалгах газраараа ороод болдог байсан. Одоо яагаад энэ болохгүй болсныг ойлгохгүй байна. Шинэчилж байна гэж байгаа ч цаагуураа өөр зориулалттай гэж ойлгосон.
Цахим үнэмлэхний зураг чанарын шаардлага хангаагүй
Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Цэвээрэгзэн:
-Цахим үнэмлэхний зураг чанарын шаардлага хангаагүй. Хурууныхаа хээг өг гэж дуудчихаад гэнэт зураг авсан. Миний хувьд зураг авахуулах ямар ч бэлтгэлгүй очсон болохоор их л муу зураг гарсан байсан. Хүнд үзүүлэхэд санаа зовмоор. Засгийн газрын хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сараас эхлэн иргэний үнэмлэхийг 15 мянган төгрөгөөр авах болсон гэсэн. Үнэхээр анх авч буй иргэн үүнийг нэг удаа төлөөд авч болох. Гэтэл шилжүүлэг хийх бүртээ шинэ үнэмлэх авах балай зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголчууд чинь эрт дээр үеэс нүүдлийн соёл иргэншилтэй ирсэн улс. Хаашаа, хэзээ ч, хэдэн удаа ч нүүж болно. Иргэн хүн хаана амьдрахаа өөрсдөө мэддэг шүү дээ. Тийм болохоор энэ маш оновчгүй асуудал. Мөн цахим үнэмлэхээр гүйлгээ хийдэг болох юм гэсэн. Тэгэхээр тухайн үнэмлэхний нууцлал ямар байх бол. Хэрвээ муугаар бодоод би үнэмлэхээ гээлээ гэж бодоход хүн олоод гүйлгээ хийсэн байх магадлалтай. Өөрийн нууцлал нарийн зохицуулалтын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй.
Иргэний үнэмлэх бол нэрийн хуудас л гэсэн үг
Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранцэцэг:
-Шинэ үнэмлэхээ авсан. Сэтгэл дундуур байгаа зүйл бол зураг. Мангас ч гэж нэрлээд яахав. Гэхдээ үнэхээр хүн аймаар зураг гарсан байсан. Их муухай зураг. Анхнаасаа тухайн зураг авах үедээ шинэ үнэмлэхэнд ашиглана гэсэн бол иргэд тийм зураг авахуулахгүй шүү дээ. Минийхээс гадна манай дүүгийн зураг хүн гэхэд хэцүү зураг гарсан байсан. Энэ нь маш муухай зүйл. Иргэний үнэмлэх бол нэрийн хуудас л гэсэн үг. Иргэдийн хамгийн их ашигладаг бичиг баримт цахим үнэмлэх байхад хариуцлагагүй зүйл хийсэн. Мөн шилжүүлэг хийх бүрт дахин үнэмлэх авна гэж ярьж байна. Ийм бүтэхгүй зүйл ярьж болохгүй.
Хуучин үнэмлэх болж байхад шинэ үнэмлэх гаргах ямар шаардлага байна
Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Цэрэндорж:
-Ах нь хөдөө ажлаар явж байгаад саяхан ирсэн болохоор цахим үнэмлэхээ аваагүй байна. Тэгэхээр шинэ үнэмлэхний талаар хэлээд байх зүйл алга. Харин хуучин үнэмлэхээр болоод байхад шинэ үнэмлэх гаргах ямар шаардлага байсан юм бэ гэдгийг асуумаар байна. Энэ нь цаагуураа нэг хүний бизнес гэж бодож байна. Шинэ үнэмлэх гаргана гэж ярьж байхдаа шилжүүлэг хийхэд дахин үнэмлэх шинээр авах юм ярьсан. Ийм бүтэхгүй зүйл ярьж болохгүй. Энэ ард иргэдээр тоглосон зүйл гэж хэлмээр байна. Үүнээс өөр хийх зүйл их байхад ганцхан үнэмлэх шинэчлэх ажлыг улстөржүүлж болохгүй. Улс орон өнөөдөр хөгжиж байгаа гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ ядуурлын төвшинд ирээд байна. Үүнийг анхааралдаа авч ажилламаар байна. Хоёрын хооронд зүйлээр битгий хөөрцөглөөд байгаач ээ гэж хэлье.
Цахим үнэмлэхийг сайшаах нэгэн байхад муулах хүн ч байгаа
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баатар:
-Цахим үнэмлэхийг сайшаах нэгэн байхад муулах хүн ч байгаа. Шинэчлэх нь зүйтэй гэж бодож байгаа ч зарим зүйл дээр анхаарах хэрэгтэй байсан болов уу. Иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, эх орны хишиг тараана гэж дуудчихаад очихоор тийшээ зогс, зургаа авахуул гээд зураг авсан. Та бүхэн хорооны байр ямар байдгийг мэднэ дээ. Гэрэл муу, орчин муу газарт зураг авахуулах, дээрээс нь ямар ч бэлтгэлгүй зураг авахуулсан болохоор зураг муу гарсан. Хоёрдугаарт, зарим иргэний овог, ургийн овог зөрсөн тохиолдол гарсан байна лээ. Үүнээс гадна зурагных нь тал гарчихсан байхад иргэдэд тараасан гэсэн. Ингэж болохгүй. Харин цахим үнэмлэхээр тооцоо хийдэг болох юм гэсэн. Тэр байж болох л асуудал. Бид заавал банкны карт ашиглах бус байнга биедээ авч явдаг үнэмлэхээрээ гүйлгээ хийхэд юу нь болохгүй гэж.
Цахим үнэмлэх олон давуу талтай гэсэн
Чингэлтэй дүүргийн иргэн н.Баттулга:
-Иргэний цахим үнэмлэх нь олон давуу талтай гэж анх хэлж байсан. Ямар давуу тал байгааг сайн харахгүй байна. Өмнөх үнэмлэхээсээ бүр дор болсон гэхэд болно. Ганцхан жишээ хэлэхэд зураг нь авах юм алга. Харин давуу тал гээд байгаа зүйлээ одоо иргэдэд хэлж танилцуулах цаг нь болсон. Үнэхээр ийм зүйлээр давуу байж, ингэлээ гэдэг үгийг иргэд хэлмээр байна шүү дээ. Түүнээс биш өмнөх үнэмлэхээ муу болгон гаргах нь буруу. Бас шилжих хөдөлгөөн хийх бүртээ дахин шинэ үнэмлэх авна гэдэг өсөлт биш ухралт. Өнөөдөр бид төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах хэрэгтэй байна. Хэрвээ нэг удаа гэрийн хаягаа өөрчлүүлэх гээд үнэмлэх авах болбол мөн л нөгөө хороо хорин гээд бичиг баримт гээд гүйх хэрэг гарна. Өмнө нь бид нэг газраар ороод л наалт наалгаж болдог байсан бол бүр л түвэгтэй болж байна.
Гүйлгээ хийхэд болох байх
Баянзүрх дүүргийн иргэн Н.Наранцэцэг:
-Иргэдийн дунд яригдаж буй яриаг төр засгийнхан сонссон биз дээ. Хүн бүр л цахим үнэмлэхний зураг ямар муухай гарсан бэ гэдгийг хэлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газар олон ажлыг шинэчлэхээр эхэлсэн. Ажлаа сайн хийж, зөв зүйлээс эхлүүлсэн. Харин үүнийгээ цаашид зөвөөр үргэлжлүүлэх хэрэгтэй. Цахим үнэмлэхний зураг шиг зүйл хийвэл хэцүү л байх. Гүйлгээ, төлбөр тооцооны хувьд мэдээлэл бага байна. Гэхдээ болохгүй зүйл гэж байхгүй. Хүн бүрт банкны карт бий. Үүний нэгэн адил гүйлгээнд ашиглаад явах боломж ч бий. Харин нууцлал, код ч гэх юм уу нэмэлт зүйл хэрэгтэй байх. Үүнийг иргэдэд сайтар тайлбарлаж, сурталчилах нь зүйтэй.
Мэргэжлийн бус хүмүүс зураг авсан
Сүхбаатар дүүргийн иргэн Э.Чимэд:
-Шинэ үнэмлэхний зураг үнэхээр асуудал болж байна. Хүн харахад зүгээр нэг жижиг зүйл ч гэсэн ийм муухай зүйл хийж болохгүй. Манай хүүхдүүд өнөөдөр үнэмлэх авлаа гэхэд 45 нас хүртлээ солихгүй. Сайхан зураг авахуулна гэж байхад ямар ч гэрэлгүй газар, мэргэжлийн бус хүнээр зураг авч, түүнийг оруулж л байдаг. Харин тэр төлбөр тооцоо хийх тухайд дэмжиж байна. Гэхдээ ямар байдлаар гүйлгээ хийх гэж байгааг ойлгохгүй л байна. Жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл сайн байна. Дээр нь ийм зүйл хийх гэж байгаа гэж яриад байна. Доод талын хүмүүс нь ямар ч мэдээлэлгүй хоцрох юм. Тиймээс мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй байна даа.
Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mnУргийн овог буруу бичсэн байсан