Төсвийн байнгын хорооны /2012.10.16/ хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэсэн санал дүгнэлтээ тус байнгын хорооноос Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтын дагуу хувь хүний орлогын албан татвараас хүүгийн орлогыг чөлөөлж байсан. Тус заалтын дагуу 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүүгийн орлогод 10 хувиар албан татвар ногдож эхэлнэ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу “хүүгийн орлого”-д зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз хамаарна. Эдгээр орлогоос хуулийн дагуу Засгийн газрын өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анзын орлого албан татвараас чөлөөлөгдөж байгаа.
2012 оны байдлаар иргэдийн хугацаатай хадгаламжийн хэмжээ 586.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2.1 их наяд төгрөгт хүрсэн бол хугацаагүй хадгаламж 340.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Хугацаатай хадгаламжийн хэмжээ 66.2 хувиар буюу 1.3 их наяд төгрөгөөр өссөн нь банкны салбарын эх үүсвэрийн хугацааг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Монголбанкны статистикаар 2011 оны харилцах, хадгаламжийн хүүгийн орлогын жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 10.5 хувь, валютын хувьд 4.5 хувь байгаа аж.
Монголын банкны систем хөгжлийн шатандаа явж буй энэ үед иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийг хөдөлгөгч хүч хөрөнгө оруулалтад зориулах нь нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар авчирах, нөгөөтэйгүүр хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авсанаар иргэд банкнаас хадгаламжаа татах, банк санхүүгийн системд доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогын зарим хэсгийг чөлөөлөх нь зүйтэй гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Ийнхүү чөлөөлөхдөө зөвхөн 1 банкинд 1 хадгаламж эзэмшигчийн 100.0 сая төгрөгөөс дээшхи хэмжээний 1 жилээс бага хугацаатай буюу богино хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулах, бусад аливаа тохиолдолд хадгаламжийн хүүгийн орлогод ногдох албан татвар чөлөөлөгдөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл, урт хугацаагаар ихээхэн хэмжээний хадгаламж байршуулж хүү олох, өөр өөр банкуудад хуваан байршуулах, 100 сая төгрөгөөс бага хэмжээгээр мөнгөн хөрөнгөө хадгалуулах зэрэгт 2016 он буюу 3 жилийн хугацаанд албан татвар ногдуулах шаардлагагүй гэж үзэж хуулийн төсөлд тусгажээ.
Тэгвэл Гааль, НӨАТ-ын тухай хуулиудын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа дараах зүйлийг харгалзан үзжээ.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бууруулснаар татварын орлогын суурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх зарчмыг хангах боломжтой болох тул холбогдох судалгааны дагуу дараах төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүчингүй болгох саналтай байна гээд хүчингүй болгох хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг ийнхүү жагсаажээ.
1.Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтааримпортолсонбараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байна.
Газрын тос хайх, олборлох асуудлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж байгаа бөгөөд 10 гаруй жил татвараас чөлөөлөгдөж ирсэн. Олон улсын туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татварыг ногдуулдаг.
Иймд олон улсын жишигтэй нийцүүлэх татварыг тэгш, шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого баримтлах нь зүйтэй байна. Манай улсын хувьд газрын тосны хайгуул болон туршилтын олборлолтын үйл ажиллагаа явуулаад 20-иод жилболж байгаа бөгөөд одоо хайгуулын шатаас олборлолтын шат руу шилжиж эхэлж байна.
Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК болон “Доншен газрын тос” ХХК-ийн 2012 оны эхний 8 сарын байдлаар импортолсон 94.4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлсэн байна. Энэхүү үзүүлж буй чөлөөлөлтийн хугацаа хязгааргүй байгаа нь татварыг тэгш, шударга ногдуулах,үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байгаа юм.
Газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийх, засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Ингэснээр 2013 онд 10.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх боломжтой байна.
2.Монгол Улсын Засгийн газраас Атрын III аян хөтөлбөрийг 2008 онд зарлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байна. Мөн Засгийн газраас хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих олон арга хэмжээ авсны үр дүнд Атрын III аян амжилттай хэрэгжин төмс хүнсний ногоо, улаанбуудай, гурилын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрээд байна.
Атрын III аян үр дүнтэй хэрэгжиж, татварын чөлөөлөлтийн үндсэн зорилго нь биелсэн тул татварын чөлөөлөлтийг 2013 оноос дуусгавар болгохоор тооцлоо. Үүний үр дүндтөсвийн орлого ирэх онд 8.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм.
3.Монгол Улсоёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор 2005 оноос тус үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа бөгөөд уг хууль онцгойлон нэг салбарт хязгааргүй хугацаагаар үйлчилж байгаа нь татварын тэгш, шударга, үл ялгаварлах зарчимтай зөрчилдөж байна. Тарифын бодлогын хүрээнд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, тодорхой үр дүнд хүрчээ. Иймд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгохоор тусгаснаар төсөвт 1.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байна.
Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт чөлөөлөгдсөн импортын 6.4 хувийг, нийт татварын чөлөөлөлтийн 17 хувийг энэ хуулийн дагуу үзүүлсэн байна. Хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсноор ирэх 2013 онд 10.5 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр байна гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулан 1 банкинд 1 хадгаламж эзэмшигчийн 100.0 сая төгрөгөөс дээшхи хэмжээний 1 жилээс бага хугацаатай буюу богино хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогод албан татвар ногдуулснаар таагүй үр дагавар үүснэ гэж үзэх гишүүд байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт үүнийг зарчмын хувьд буруу, иргэд хадгаламжаа татах, хуваан байршуулах гэх мэт асуудал үүсч банкны үйл ажиллагаанд ч нөлөөлнө гэж үзэж байсан бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөр саналтай байсан. Тэрээр мөнгө хүүлэлтийн эдийн засгийг дэмжиж болохгүй. Хадгаламж эзэмшин орлого олж байгаа бол татвараа төлөх нь зүйн хэрэг гэсэн байр суурьтай байлаа. Гишүүд нэлээд хэлэлцээд дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.