Наадмын нээлтийн өглөө “Шаг”-ийн тасалбар барьсан дамчид олноороо хөлхөлдөж байлаа. Олон ой давхацсан, түүхт ойн жилийнхээ наадмын нээлтийг ямар нэг аргаар үзчих гэсэн хүмүүс авах нь тодорхой гэж тооцсон дамын худалдаачид тасалбарынхаа үнийг нэг ч төгрөгөөр буулгасангүй. Дээрээ саравчтай хэсгийн тасалбар 70 мянган төгрөг байсан бол “наранд шарагддаг” хэсгийн тасалбар 40-50 мянган төгрөгийн үнэтэй байв.
Энэ бол зөвхөн нээлтийн үйл ажиллагааг үзэх тасалбар. Наадамчин олны хамгийн их хошуурдаг 12-ны өдрийн тасалбар хэд хүрэх нь тодорхойгүй. Баяр наадмын онцгой үе болох бөхийн барилдааны шувтаргыг үзэхийн төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй хорхойтнууд олон. Билет дамлагчид үүнийг тооцолсон нь тодорхой. Уг нь бөөнөөр нь авчихаад дамлаад зогсож байдаг шуналтнуудаас нэг ч хүн тасалбар авахгүй байвал энэ мэт явдлыг зогсоож болох л юм шиг санагдана.
Б.Жаргал
www.shuum.mn
www.shuum.mn