Ойрын үед хур ихтэй байгаа ч өдрийн цагаар нар хурц шарж байгаа. Өчигдөр гэхэд л +21 хэмийн дулаантай хэмээн зааж байсан ч өдрийн цагаар +26 хэм хүртэл дулаарсан. Харин өнөөдөр буюу 12-ны өдрийн хувьд +23 хэмийн дулаантай байх бол маргааш +26, нөгөөдөр +28 хэмийн дулаантай байх ажээ. Урьд урьдаас онцгой энэ жилийн наадмыг Төв цэнгэлдэхэд үзэхийг хүссэн хүн цөөнгүй байна. Тиймээс наадамчин олон та бүхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын наршилтаас сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг.
Урьдчилан сэргийлэлт:
•Наранд аль болох бага яв
•Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
•Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно
•Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
•Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
•Шингэнийг аль болох ойр ойрхон уу
Наршилтын үед илрэх шинж тэмдэг:
-Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
-Огидос хүрэх, бөөлжих
-Суулгах
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг
Наршсан үед юу хийх вэ?:
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах