logo
Ливийн шинэ ерөнхий сайд ажлаа хүлээж авлаа

Ливийн шинэ ерөнхий сайд ажлаа хүлээж авлаа

2012/10/17
Улс төрч, дипломатч Али Зэйдан Ливийн шинэ ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа анх удаа олны өмнө гарч, мэдэгдэл хийжээ. Өнгөрөгч ням гаригт Ливийн Үндэсний Ассемблейн гишүүд түүнийг засгийн газрын тэргүүнээр сонгосон байна. Өмнөх ерөнхий сайд засгийн газраа бүрдүүлж чадаагүй бөгөөд ийнхүү нэг сарын хугацаанд Ливийн ерөнхий сайд хоёр дахь удаагаа солигдлоо.
Зэйдан хоёр долоо хоногийн хугацаанд багтаж засгийн газраа байгуулахаа амласан байна. Тэрээр 1970-аад онд Энэтхэг дэх Ливийн элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Харин 1980-аад онд засгийн газрыг орхисон бөгөөд удирдагч агсан Муаммар Каддафиг хүчтэй шүүмжлэгчдийн нэг болсон аж.
Зэйданы өмнө шийдвэрлэх ёстой асуудлууд олон байна. Учир нь Ливийн одоогийн эрх баригчид улс орондоо бүрэн хяналтаа тогтоож чадахгүй байгаа билээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр нийслэл Триполи хотын Ал-Жудайда шоронгоос 100 гаруй хоригдол оргосон байна. Гэхдээ цагдаа нар 60 орчим оргодлыг баривчилжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш