Төрийн ордны гадна МАН-ын гишүүдийн жагсаал үргэлжилж байна. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болох Н.төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ-ноос гаргасан билээ. Үүнийг эсэргүүцсэн МАН-ын гишүүд, дэмжигчид яг одоо Төрийн ордны гадна уриа лоозон барьж, жагсч байна. Цуглаанд оролцогчид байдал хэвээр үргэлжилбэл хугацаагүй өлсгөлөн зарлана гэлээ.