Нийслэлийн Засаг дарга, Зам тээврийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2012 -2016 он хүртэл баримтлан хэрэгжүүлэх уг санамж бичигт авто тээвэр, авто зам, төмөр зам, агаарын тээврийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлд 40 орчим асуудлаар хамтран ажиллахаар тусгасан бөгөөд талууд харилцан тохиролцсоны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах юм.
Тухайлбал, унадаг дугуйн зам барих, гэр хорооллын доторх авто замын сүлжээг хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж, хатуу хучилттай авто замыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл, төлбөрийн цахим тасалбарын иж бүрэн систем нэвтрүүлэх, баруун талдаа жолооны хүрдтэй болон хуучин автомашины импортыг хязгаарлах, “эко” наалт бүхий тээврийн хэрэгслийг хотын төвийн автозамаар зорчих асуудлыг судалж шийдвэрлэх зэрэг асуудлууд тусгагджээ.
Түүнчлэн “Богдхан- төмөр зам”-ын 170 км суурь бүтцийг барьж байгуулах, улмаар одоо ашиглаж байгаа 35 км төмөр замаар хөнгөн галт тэрэг (LRT) явуулах, олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ.
Зам, тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар уг санамж бичигт заасан хамтын ажиллагааны чиглэл тус бүрээр нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийн явц, үр дүнг хагас жил тутам хэлэлцэхээр болов.